Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Дараах асуудлыг хэлэлцэж байна.
- Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар
- Атрын IV аяны талаар
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх, холбогдох захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар зэрэг 21 асуудал хэлэлцэх мөн танилцуулах нэмэлтээр 6 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээллэх болно.