Улсын хэмжээнд нийт 80 гаруй хүүхдэд шүдний эрүүл ахуйн урьдчилсан сэргийлэх үзлэг хийжээ. Тодруулбал, нийслэлд 40280 гаруй хүүхэд хамрагдсанаас 95 хувь нь шүдний өвчлөлтэй. Мөн шүд цоорох өвчний тохиолдол 5-7 насны хүүхдүүдэд ихээхэн тохиолдож байна. Хүүхдийн амны өвчлөлийн талаар Шүдний эмч Э.Мичид "Хүүхдийн шүдний өвчлөл амархан хүндэрч, холбоосны үрэвсэл үүсдэг. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдийн шүдийг цоороогүй байсан ч урьдчилсан сэргийлэх үзлэгт ойр ойрхон хамруулах хэрэгтэй. Бага насны хүүхдийн шүд цоорох гол шалтгаан бол сахрын хэрэглээ ихтэй холбоотой. Нэгэнт сахар хэрэглээд сурсан хүүхэд чихэр идэхгүй байна гэж байхгүй. Чихэр өгөхгүй байх тусам нууцаар хэрэглэх тохиолдол элбэг. Тэгэхээр эцэг, эхчүүд хүүхдээ чихэрлэг болон сахрын төрлийн зүйл идсэний дараа шүдээ сайн угаах дадлыг сайн суулгаж өгөх нь чухал. Өөрөөр хэлбэл, хоногт шүдээ 3 удаа 3 минутын хугацаатай угааж хэвшихийг зөвлөж байна" гэлээ.