Монголын ширээний теннисний холбооны Үндэсний дээд лигийн 17 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна. Мэргэжлийн тамирчдаар хүч сэлбэсэн зургаан баг I тойргийн тоглолтоос эхлээд ана мана өрсөлдсөн. Тус тойргийн хоёр дахь тоглолтод “Цайрт минерал” багийнхан “Бласт”-ынхныг 6:3, “Итгэлт санхүү” группийн тоглогчид “Хаан банк идэрчүүд”-ийг 7:2, “УБ синема”-гийн тамирчид “Төмөрт өргөө”-гийнхнийг 5:4-өөр илүүрхэв. Гурав дахь тоглолтод “Бласт”-ынхан “Хаан банк идэрчүүд”-ийг 9:0, “Төмөрт өргөө”-нийхөн “Цайрт минерал”-ынхныг 7:2, “УБ синема” багийнхан “Итгэлт санхүүгийн групп”-ийнхнийг 6:2-оор хожоод байна.