Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

“Улаанбаатар амазонс” багийн ахлах дасгалжуулагчаар Фран Гарсия ажиллах нь

“Улаанбаатар амазонс” багийн ахлах дасгалжуулагчаар Фран Гарсия ажиллах нь
2024-09-05

Шийдвэрлэх хоёр тоглолтыг Зүүн Тимор улсын шигшээтэй өрнүүлнэ

Монголын хөл бөмбөгийн үндэсний шигшээгийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон Б.Гарьдмагнай багийн бүрэлдэхүүнийг зарлажээ. Үндэсний шигшээгийн Зүүн Тимор улсын багтай тоглох тэмцээн Индонезийн Бали хотод өнөөдөр эхэлнэ.
2024-09-05

Манай тамирчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль гарджээ

Бүгд Найрамдах Малта улсад энэ сарын 8 хүртэл үргэлжлэх өсвөр үе, залуучуудын пауэрлифтингийн хэрэгсэлтэй ДАШТ-д манай тамирчид хүч сорьж байгаа. Залуучуудын ангилалд өрсөлдсөн эрэгтэй оролцогчдоос -74 кг-ын жинд Пауэрлифтингийн нэгдсэн холбоо, SBD клубийн тамирчин M.Балжинням шахалтын төрөлд 207.5 кг шахаж, алтан медаль хүртсэн. Тэрбээр суултынхад 255 кг-ыг сууж, таталтынхад 250 кг-ыг татаж, тус бүр IV байр эзлэн, нийлбэр дүнгээр 712.5 кг-ыг өргөж, мөнгөн медаль авчээ.
2024-09-05

Өсвөр үеийнхэн долоодугаарт жагсав

Японы Токио хотод болсон “Азийн хүүхдүүд” спорт солилцооны наадамд өсвөрийн тамирчид оролцлоо. Тивийн орны 15 хотын тамирчид өрсөлдсөн тус наадамд манайхан VII байрт жагслаа.
2024-09-05

Д.Сэлэнгээ байт харвааны төрөлд IV байрт шалгарлаа 

Франц улсад энэ сарын 8 хүртэл үргэлжлэх “Парис-2024” зуны паралимпийн 17 дахь удаагийн наадамд 168 орны 4400 тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
2024-09-05

Энэтхэг харваачийн сэтгэл хөдөлгөм түүх

Энэтхэг харваачийн сэтгэл хөдөлгөм түүх Энэтхэгийн байт харваачин Шитал Деви “Парис-2024” паралимпийн наадмын гол оддын нэг болоод байна. 17 настай Деви төрөлхийн хоёр гаргүй бөгөөд хөлөөрөө харвадаг юм. Тэрбээр ганцаарчилсан төрөлд шөвгийн 16-д шалгарсан бол холимог хосоос хүрэл медаль хүртсэн билээ. ОЛИМП ХҮРЭХ АМАРГҮЙ ЗАМ Шитал Деви 2007 онд Энэтхэгийн Лойдхар хотод төржээ.
2024-09-04

Топ багууд наймаанд одтой байв уу

Европын хөл бөмбөгийн солилцоо наймааны цонх хаагдаж, цөөнгүй сонирхолтой “арилжаа” өрнөлөө. Энэ удаад хамгийн ашигтай наймаа хийсэн гэж тооцож буй таван багийг танилцуулъя.
2024-09-04

Дээд лигийн тоглолтод видео туслах шүүгч нэвтрүүлэхээр болжээ

Монголын хөл бөмбөгийн холбоо 2023 оноос эхлэн видео туслах шүүгч буюу VAR технологийг нэвтрүүлэх чиглэлээр ОУХБХ-той хамтран хамтран ажиллаж байна. Угажлын хүрээнд Монголын хөл бөмбөгийн дээд лигийн АШТ-ий шүүлтэд видео туслах шүүгчийг нэвтрүүлэхтэй холбогдуулан шүүгч, операторуудыг бэлдэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулжээ.
2024-09-04

Д.Лхагвадорж, У.Цэнгэл нар Канадын “Crystal beach” багт тоглох нь

Д.Лхагвадорж, У.Цэнгэл нар Канадын “Crystal beach” багт тоглох нь
2024-09-04

Модон бөмбөгийн Азийн АШТ-ээс эрэгтэйчүүд багаараа хүрэл медаль хүртжээ

БНСУ-д зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах элсний анхдугаар тэмцээний модон бөмбөгийн төрөлд өрсөлдсөн Монголын шигшээ багийнхан долоон медаль хүртэв. Дээрх тэмцээний талбайн цохилтын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Санзайдорж мөнгө, Б.Мөнхбат хүрэл медаль зүүсэнюм. Түүнчлэн хосын тэмцээнд оролцсон тоглогчдоос Д.Даваадорж Г.Санзайдорж нар хүрэл медаль гардсан.
2024-09-03

Олимп: Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр цэц сорино

Франц улсын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпын наадам зургаа дахь өдрөө болж байна. Өнөөдөр тус наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монголын тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар цэц сорино.
2024-09-03

Наймдугаар сарын 30-ныг “Монголын таеквондогийн өдөр” болголоо

Гурван жилийн зайтай алтан медальтан төрөн гарсан наймдугаар сарын 30-ны өдрийг Монголын таеквондогийн холбооноос “Монголын таеквондогийн өдөр” болгон зарлажээ.
2024-09-02

Т.Ариунзаяа дэлхийн, Э.Буян-Өлзий Азийн аваргаар тодров

Перу улсын Лима хотод өнгөрсөн сарын 27-31-нд зохион байгуулсан өсвөр үеийнхний жүдо бөхийн ДАШТ-д дасгалжуулагч Д.Энхбаатар, Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Ц.Хулан нарын удирдлагад Монголын 20 тамирчин оролцов. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Ж.Анударь мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр үүнээс өмнө Европын хоёр цуврал тэмцээнд түрүүлж байв. Гурав дахь өдрийн барилдаанд “Гүрү дожо” дэвжээний тамирчин Т.Ариунзаяа -57 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга болсон юм.
2024-09-02

Монголын баг паралимпийн наадмаас нэг алт, хоёр мөнгөн медаль хүртээд байна

“Парис-2024” зуны спортын паралимпийн наадмыг өнгөрсөн сарын 28-нд нээсэн. Энэ удаа манай улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин ур чадвараа сорьж буй. Эх ний өдөр Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ У.Сүрэнжав -52 кг-ын жинд K44 ангилалд шагналын салхи хагалж, алтан медаль хүртэв.
2024-09-02

У.Сүрэнжав паралимпын наадмын аварга боллоо

Энэ амжилт нь Монголын паралимпын наадмын түүхэнд анхны эмэгтэй аварга, 3 дахь алтан медаль, 5 дахь медалийн эзэн боллоо. Баяр хүргэе.
2024-08-30

Монголын тамирчид медалийн төлөө тоглоно

Элсний анхдугаар тэмцээний модон бөмбөгийн төрөл
2024-08-29

Ц.Шаравжамц өндрийн харайлтын төрөлд  хүрэл медаль хүртжээ

Ц.Шаравжамц өндрийн харайлтын төрөлд  хүрэл медаль хүртжээ
2024-08-29

Э.Буджав, Б.Ундрах, Э.Ирээдүй нар дэлхийн аваргаар тодорлоо

Зэвсэгт хүчний алба хаагчид Киргиз улсад болсон туухай өргөлтийн ДАШТ-д 13 орны 700 гаруй тамирчинтай өрсөлдлөө. ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологиос хамгаалах цэргийн академийн IV дамжааны сонсогч, дэд ахлагч Э.Буджав 68 кг-ын жинд огцом, түлхэлттэй өргөлтөөр хошой алт, мэргэжлийн төрлийн өргөлтөд хүрэл медаль хүртэв.
2024-08-29