Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

“Ховд вестерн” клубийнхэн алтан цом өргөв

Монголын хөл бөмбөгийн холбооноос зохион байгуулсан “Эмэгтэйчүүдийн лиг-2024” энэ оны улирлын тэмцээн өндөрлөлөө. Ногоон талбайд хэдэн сар үргэлжилсэн лигийн тоглолтод “Ховд вестерн” клубийнхэн бусдыгаа хошуучилж түрүүлэв.
21 цаг 12 мин

Монголын баг ДАШТ-ээс 14 медальтай ирэх нь

Бүгд Найрамдах Кипр Улсын Ларнака хотод болсон самбо бөхийн өсвөр үе, залуучуудын болон сурагчдын ДАШТ-д 33 орны 577 тамирчин өрсөлдсөн. Тус тэмцээнд дасгалжуулагч С.Баяржаргал, Д.Алтантуяа, Д.Баянмөнх, Н.Буянхишиг, Э.Доржпүрэв нарын удирдлагад оролцсон Монголын багийнхан 14 медаль зүүв.
22 цаг 57 мин

О.Есүгэн шилдэг наймд шалгарлаа

Монголын буудлага спортын үндэсний шигшээ багийнхнаас хоёр нь гадаадын тэмцээнд урилгаар оролцож буй. Эмэгтэйчүүдээс ОУХМ О.Есүгэн Энэтхэгийн Шинэ Дели хотод аравдугаар сарын 18 хүртэл үргэлжлэх “Дэлхийн цом”-ын тэмцээнд дасгалжуулагч Ж.Ганхуягийн удирдлагад онч сорьсон.
Өчигдөр 12 цаг 45 мин

Манайхан тивийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр бэлтгэл базааж байна

Дэлхийн дартсын холбоо Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа Тайванийн Тайпей хотод ирэх сарын 3-нд эхлэх “WDF Asia pacific cup-2024”-т оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчдын нэр тодорчээ.
Өчигдөр 11 цаг 15 мин

Багаараа хүрэл медаль хүртжээ

Хонконгод болсон “Хонконгийн олон улсын байлдааны агаарын буу-2024”  тэмцээнд найман орны 630 тамирчин өрсөлдсөн. Манай буудагчид хийн гар бууны  төрөлд тус бүр алт, мөнгө, таван хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүллээ.
Өчигдөр 10 цаг 15 мин

Алтан үеийнхэн хаана явна вэ

Үндэстнүүдийн лигийн А лигийн II хэсэгт багтсан Франц, Бельгийн багууд өнгөрсөн даваа гарагт учраа таарч тоглолоо. Хөл бөмбөгийн баялаг өв уламжлалтай эл хоёр гүрний шигшээ баг сүүлийн зургаан жилд тав дахь удаагаа тоглосон нь энэ. Эдгээр таван тоглолтоос хамгийн чухал нь 2018 оны ДАШТ-ий хагас шигшээ байсан юм. Тэрхүү хүнд тулаанд Д.Дешамын баг С.Юмтитигийн гоолын ачаар ялалт байгуулж, улмаар түрүүлсэн бол ялагдсан бельгичүүд хүрэл медальтай нутаг буцсан. Түүнээс хойш Бельгийн алтан үеийнхэн асар их өөрчлөгдөж, шигшээ багаас олон чухал тоглогч нь зодог тайлжээ. Тэд өдгөө чухам хаана явна вэ?
Уржигдар 17 цаг 00 мин

К.Мбаппе хэрэгт холбогдов

Францын шигшээ болон Испанийн “Реал” багийн тоглогч К.Мбаппе аравдугаар сарын 10-нд хэсэг найзын хамт Шведийн Стокхолм хотоор аялсан байна. Энэ үеэр нэрт тоглогч зочид буудалд нэгэн эмэгтэйг хүчиндсэн тухай мэдээлэл Шведийн хэвлэлд гарчээ.
Уржигдар 15 цаг 00 мин

Ө.Батцэцэг тивийн эмэгтэйчүүдийн лигийн тоглолтыг дэнслэв

Ө.Батцэцэг тивийн эмэгтэйчүүдийн лигийн тоглолтыг дэнслэв
Уржигдар 13 цаг 12 мин

Э.Уртнасан: Кэндогийн тамирчдын баримталдаг дэг жаяг, ёс зүй самурайнхтай адил

Кэндо нь Японы үндэсний тулааны урлаг. Тулааны спортын төрлүүдээс илдээр тулалддаг онцлогтой. Үүгээрээ зөвхөн тулааны урлаг төдийгүй философи, сургаалыг ч давхар агуулдаг байна.
2024-10-15

Таеквондогийн багийн тулаан болох нь

Таеквондогийн спортод олны анхаарлыг татдаг техник, тактик, ширүүн өрсөлдөөн өрнөдөг. Монголын таеквондогийн холбоо “3х3 багийн тулаан-2024” УАШТ-ийг ирэх сарын 4-6-нд “Улаанбаатар палас”-ын “Royal hall”-д анх удаа зохион байгуулах нь.
2024-10-15

ОХУ-ын тамирчин А.Юрий хотын аваргаар тодорлоо

Туялзуур сэлмийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Бага нас, өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд зохион байгуулсан дээрх тэмцээнд таван клубийн 100 гаруй тамирчин оролцов.
2024-10-15

Хотын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

Нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн 10 сарын 12,13-ны өдрүүдэд өсвөр үе-бага нас болон насанд хүрэгчдийн ангиллаар 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж хотын аваргууд тодров.
2024-10-14

Хүмүүжигчид шатрын ДАШТ-д  гурав дахь жилдээ түрүүллээ

Дэлхийн шатрын холбоо, АНУ-ын Чикаго хотын Шерифийн холбооныхон хамтран хүмүүжигчийн шатрын ДАШТ-ийг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа.
2024-10-14

О.Хулан БНХАУ-ын Үндэсний дээд лигт тоглоно

Үндэсний шигшээ болон “Улаанбаатар амазонс” багийн тоглогч О.Хулан энэ улирлаас эхлэн БНХАУ-ын Үндэсний дээд лиг буюу WCBA-ийн “Wuhan shengfan” багт тоглох нь.
2024-10-14

Лондонг зорьж, хөлбөмбөгийн хөтөлбөрт хамрагдах 11 хүүхдийн нэрс тодорлоо

Английн алдарт “Фулхэм” клубын сургалт гурав хоног үргэлжилснээр өнөөдөр хаалтаа хийж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” төслийн хүрээнд зохион байгуулсан энэхүү сургалтаас шилдэг 11 хүүхдийг өнөөдөр шалгаруулж байна. Тэднийг тун удахгүй Лондон хотноо “Фулхэм” клубээс бэлдсэн хөтөлбөрт хамруулах аз завшаантай үйл явдал хүлээж буй.
2024-10-12

ОУХМ Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Сосорбарам Арабын нэгдсэн Эмират улсад болж буй жүдо бөхийн “Абу Даби”-ийн их дуулгын тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг жинд мөнгөн медаль хүртлээ.
2024-10-11

“Уур амьсгалын өөрчлөлт өвлийн спортын хөгжилд сорилт болж байна”

“Уур амьсгалын өөрчлөлт өвлийн спортын хөгжилд сорилт болж байна”
2024-10-11

С.Гантулга Азийн АШТ-д оролцох нь

С.Гантулга Азийн АШТ-д оролцох нь
2024-10-11