Харийн иргэдийн захиалгаар бурхад хулгайлж хил давуулдаг бүлгийг илрүүллээ
Нийслэл болон орон нутгууд дахь бурхны шашны сүм, хийдээс эд зүйлс хулгайлдаг бүлэг хүнийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэллээ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр уг хэргийг Б гэх эрээр толгойлуулсан бүлэг үйлдсэн нь тодорхой болсон аж. Хангалттай нотлох баримт цуглуулсны дараа Б-ыг энэ сарын эхээр Орхон аймгаас дайчлан баривчилсан байна. Хэргийн холбогдогч нар орон нутгуудаар явж нэлээд судалж байгаад эртний бурхан, тахил хулгайлдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар сүүлийн гурван жилийн хугацаанд Архангайгаас дөрөв, Баянхонгороос гурав, Булган, Өвөрхангай, Сүхбаатараас тус бүр хоёр, Дундговь, Ховд, Завханаас тус бүр тав, Говь-Алтай, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгаас тус бүр нэг гээд нийт 32 хэрэг үйлдсэн нь тодорхой болжээ
2024-04-19
Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан Т.Бат-Эрдэнийг нэг жил хорих нь
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уржигдар иргэн Т.Бат-Эрдэнэд холбогдох үндэсний эв нэгдлийг бусниулсан гэх хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр 2023 оны наймдугаар сарын 30-нд олон нийтийн сүлжээнд “Chagii Chagnaa” гэх хаягаар “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нууц тушаал гаргаж Өмнөговийн хилийн Овоотын хилийн отрядыг үндсэн байрлалаасаа 45 км ухрахыг үүрэгдсэн. Монгол, Хятад хоёр улсын хилийн гэрээний зохицуулалтаар 15 км хавтгай дөрвөлжин газрыг БНХАУ-д шилжүүлэхээр болсон
2024-04-19
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авахаар боллоо
НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ.
2024-04-18
Б.Мөнх-Амар: Танд ирэх ёсгүй ачаа ирсэн гэх мэдээлэл ирвэл гаалийн байгууллагад хандах хэрэгтэй
Гаалийн байгууллага үйл ажиллагаагаа нээлттэй ил тод, цахим хэлбэрт шилжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд өнөөдөр Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл өгч, шуудан илгээмж, карго ачаанд хийж буй гаалийн хяналт шалгалт, үйл ажиллагааны онцлог, анхаарах асуудал, зөрчлийн талаар танилцуулж санал солилцох зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж 60 гаруй иргэн, ААН оролцож байна.
2024-04-18
Булган аймагт “Орон нутгийн сэтгүүлчдийн форум” болж байна
МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Орон нутгийн сэтгүүлчдийн форум” Булган аймгийн төв Булган хотод өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн форумыг МСНЭ, МСНЭ-ийн Булган аймаг дахь салбар зөвлөл, Булган аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
2024-04-18
Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлаар хуралдлаа
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар болон бусад гишүүд оролцлоо. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын шинээр баригдаж буй эмнэлгийн барилгын ажлын явцын мэдээллийг сонссон.
2024-04-18