МСНЭ-ээс жил бүр зохион байгуулдаг “Орон нутгийн сэтгүүлчдийн форум” Булган аймгийн төв Булган хотод өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн форумыг МСНЭ, МСНЭ-ийн Булган аймаг дахь салбар зөвлөл, Булган аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж байна. Форумыг нээж МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар үг хэлсэн бол Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцож, орон нутагтаа хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хөгжлийн талаар тодорхой мэдээлэл өглөө.
Энэ удаагийн форумд Сонгуулийн ерөнхий хорооноос Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт, сонгуулийн үеэр сэтгүүлчид хэрхэн ажиллах талаар мэдээлэл хийсэн. Мөн сэтгүүлчид төсөл хөтөлбөр хэрхэн бичих талаар мэдлэгээ нэмж, орон даяар үүссэн цас зудын байдлаар хэрхэн ажилласан тухай, орон нутгийн сэтгүүлчдэд тулгамдаж буй асуудал, үүнийг хэрхэх шийдэх талаар ярилцаж байна.
Сэтгүүлчид Булган аймгийн соёлын аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлж буй ажлууд болон анхдагчдын өлгий нутагтай танилцаж буй. Форумд орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллисэтгүүлч йн 70 гаруй сэтгүүлч уран бүтээлчид оролцож байгаа юм.