Нийслэл болон орон нутгууд дахь бурхны шашны сүм, хийдээс эд зүйлс хулгайлдаг бүлэг хүнийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэллээ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр уг хэргийг Б гэх эрээр толгойлуулсан бүлэг үйлдсэн нь тодорхой болсон аж. Хангалттай нотлох баримт цуглуулсны дараа Б-ыг энэ сарын эхээр Орхон аймгаас дайчлан баривчилсан байна. Хэргийн холбогдогч нар орон нутгуудаар явж нэлээд судалж байгаад эртний бурхан, тахил хулгайлдаг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар сүүлийн гурван жилийн хугацаанд Архангайгаас дөрөв, Баянхонгороос гурав, Булган, Өвөрхангай, Сүхбаатараас тус бүр хоёр, Дундговь, Ховд, Завханаас тус бүр тав, Говь-Алтай, Дархан-Уул, Төв, Хэнтий аймгаас тус бүр нэг гээд нийт 32 хэрэг үйлдсэн нь тодорхой болжээ. Тэд хулгайлсан шашны эд өлгийн зүйлсийг “Нарантуул”, “Хархорин” худалдааны төв, ченжүүдэд худалдаж, тэднээр дамжуулан улсын хилээр хууль бусаар гаргасан үйлдэл ч тогтоогдож буй аж. Түүгээр ч зогсохгүй гадаадын иргэдийн захиалгаар бурхан, тахил хулгайлсан нь тодорхой болсон гэнэ. Урт цагааны гудамжны эртний эдлэлийн ченжүүдэд худалдаж, тэднээр дамжуулан улсын хилээр хууль бусаар гаргасан үйлдэл ч тогтоогдож буй аж. Түүгээр ч зогсохгүй гадаадын иргэдийн захиалгаар бурхан, тахил хулгайлсан нь тодорхой болсон гэнэ.
Ташрамд дурдахад, цагдаагийн байгууллагад 2019 оноос хойш Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 14 аймгийн 27 сумд байрлах сүм, хийдэд нэвтэрч түүх, соёлын дурсгалт болон шашны эд зүйлс хулгайлсан 37 хэрэг гарч бүртгэгджээ. Түүний дотор 658 судар, гуулин болон танка бурхан 124, цан 48, хонх, дамар 16, мөнгөн бишгүүр дөрөв, очир, дун тус бүр найм, хонх долоон ширхгийг хулгайлсан талаар өргөдөл, мэдээлэл ирсэн байдаг аж.