Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Н.Өнөрцэцэгт Эрүүгийн хуулийн таван зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ

Түүнийг нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх нэг бус хэрэгт буруутгасан юм. Улмаар Эрүүгийн хуулийн 13.11-2.1-ийн хувь хүний нууцыг задруулсан, 13.14-ийн худал мэдээлэл тараасан, 18.3-1-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн, 18.6- 1 дэх хэсгийн мөнгө угаасан, 19.11-1-т заасан төрийн нууцыг хууль бусаар олж авсан хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна.
2024-05-02

Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн шаардлага, хувь хүний хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн ур чадвар олгох, мэргэшүүлэх сургалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг тавдугаар сарын 1-нээс эхлүүллээ.
2024-05-02

Ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байна

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно.
2024-05-02

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын зорчих эрхийг нь хоёр сар хасав

Л.Чинбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1-д заасан
2024-05-01

Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа өөрсдөө сонгоно

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг зургаан бүлэг, 29 зүйтэйгээр боловсруулав.
2024-05-01

Хотын удирдлагын тогтолцоо нь хотын Зөвлөл, хотын Захирагчаас бүрдэнэ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, бусад хууль тогтоолын төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-05-01

123 мянган өрхөд 8.1 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгожээ

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж, хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр нийт 8.1 их наяд төгрөгийн зээлийг 123 мянган өрхөд олгоод байна.
2024-05-01

Монгол бичгээр унших, бичих чадвараар өрсөлдлөө

Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит, монгол бичгийн улсын уралдаанд нийслэл, орон нутгаас 400 гаруй оролцогч өрсөлдлөө. 22 дахь удаагийн уг уралдааныг өнгөрсөн сарын 27-нд МУИС-д зохион байгуулсан бөгөөд төрийн албан хаагч, багш, мэргэжилтэн, оюутнууд монгол бичгээр унших, бичих, найруулах чадвараар “Монгол бичгийн өв сан” сэдвийн хүрээнд өрсөлдсөн юм. 
2024-05-01

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ.
2024-05-01

“Монгол пассив хүлэмж” төсөл тэргүүлэв

Шинжлэх ухааны академиас зохион байгуулсан “Монголын инновацын долоо хоног” арга хэмжээний хүрээнд “Эрдэм хакатон-2024” тэмцээн боллоо. Зургаа дахь удаагийн уг тэмцээнийг Орхон аймагт зохион байгуулсан юм. Энэ жил Улаанбаатар хот, Орхон, Булган аймгийн оролцогчид 34 төсөл бүртгүүлжээ. Тэдгээрээс 20 төсөл нь хоёрдугаар шатанд өрсөлдсөнөөс шилдэг гурвыг нь шалгаруулж, урамшуулсан байна
2024-05-01

187.4 тэрбум төгрөгийн НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлджээ

Иргэн Г.Б, У.А, Х.Ч нарын нэр бүхий зургаан иргэн үйл ажиллагаа явуулдаггүй аж ахуйн нэгж байгууллагыг хуурамчаар үүсгэн байгуулж, ₮187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7,525 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогджээ.
2024-05-01

Авто замуудыг хэсэгчлэн хааж, нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилжээ

Нийслэлийн хэд хэдэн байршилд зам засварын ажил хийж буй тул нийтийн тээврийн зарим чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, энэ сарын 3-6-нд ХӨСҮТ-ийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх замыг засах гэнэ. Тиймээс Ч:78 дугаарын автобусны чиглэлийг түр өөрчилжээ. Уг автобус Сүхбаатарын талбайгаас ХӨСҮТ хооронд явдаг байсан
2024-05-01

Шар өвс шатаасан хоёр иргэнд хариуцлага тооцо

шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна
2024-05-01

Импортын цементийн гаалийн албан татварыг таван хувь болголоо

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.
2024-05-01

330 мянган га талбайд хортон шавж устгах ажил зохион байгуулах нь

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн нэгдсэн арга хэмжээг нийслэлд энэ сарын 8-11-нд найман байршилд зохион байгуулахаар төлөвлөж буйг БОАЖЯ-ныхан өчигдөр мэдээллээ. Тодруулбал, иргэд, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн байдлаар найман газарт мод тариулна гэсэн үг. Өнөө жилийн хаврын мод тарих арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 310 орчим байгууллагын ажилтан, албан хаагч оролцох урьдчилсан тооцоо байгааг мэргэжилтнүүд хэлэв. 
2024-05-01

"Хамтын эрэн сурвалжилга" үндэсний тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд чиглэсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” -ийг дөрөвдүгээр сарын 29-нд нээлээ. Энэхүү үйл ажиллагааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
2024-05-01

“Бэлтэс мөрөн” компанийн шүүх хурал үргэлжилж байна

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий есөн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Хөвсгөл аймагт болж байна.
2024-05-01

Дурласан мэргэжлээрээ дуурсах алдраа бүтээсэн хүмүүн

1973 оны зуны нэгэн сайхан орой. 1600 орчим хүн амтай буйд сумын галт тэрэгний буудалд саарал хүрэмтэй залуу хөх торгон дээлтэй, шар дурдан бүстэй, хоёр салаа урт гэзэгтэй тулгар бүсгүйг дагуулан иржээ. Ганц ч таних хүнгүй нутагт томилолт өвөртлөн очсон залуу хос бол Долгорын Цогбадрах, Мэндийн Сэртэв нар билээ. Тухайн үед бүх нийтэд бүрэн бус дунд боловсрол эзэмшүүлэх төр засгийн бодлогын хүрээнд олон сумын бага сургуулийг найман жилийн сургалттай болгож байв
2024-05-01