“Зариг.мн” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн таван зүйл заалтын дагуу яллагдагчаар тооцон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснээ прокурорын байгууллагаас мэдээллээ. Түүнийг нэр бүхий зургаан иргэний болон шүүхийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, төрийн нууцад хамаарах баримтыг хадгалсан гэх нэг бус хэрэгт буруутгасан юм. Улмаар Эрүүгийн хуулийн 13.11-2.1-ийн хувь хүний нууцыг задруулсан, 13.14-ийн худал мэдээлэл тараасан, 18.3-1-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн, 18.6- 1 дэх хэсгийн мөнгө угаасан, 19.11-1-т заасан төрийн нууцыг хууль бусаар олж авсан хэмээн НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн байна.