Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж, хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр нийт 8.1 их наяд төгрөгийн зээлийг 123 мянган өрхөд олгоод байна.
2024 оны эхнээс дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт 291.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2.5 мянган өрхөд олгожээ. Үүнээс Улаанбаатар хотод 197.1 тэрбум төгрөгийг 1,555 өрх, орон нутагт 94.6 тэрбум төгрөгийг 939 өрх хамрагдав.
Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийг орон нутагт тэгш, хүртээмжтэй олгохоор ажиллаж байна. Өмнөх 5 жилийн дунджаар нийт хөтөлбөрийн зээлийн 17 орчим хувийг нь орон нутагт орон сууц худалдан авч буй өрхөд олгосон бол 2023, 2024 онуудад 32 хувь болж өсжээ.