Ой, хээрийн түймэр 3.8 хувиар өсөв
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн 54 сумд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Үүний 114 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл гэнэ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид 23 хүний амь аварсан бол таван иргэн гэмтжээ.
2024-05-07
Өмнөговь аймгийнхан нэг сая мод тарьж ургуулжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх ажлын хэсгийн гишүүд Өмнөговь аймгийн Даланзадгад сумд ажилласан байна. Дээрх хөдөлгөөний хүрээнд тус аймгийнхан 70 сая мод тарьж ургуулах амлалт өгсөн аж. Улмаар “Ойн менежментийн мастер төлөвлөгөө-2030”-ыг баталж, 2022-2024 онд бэлтгэлээ хангажээ.
2024-05-07
Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Манай орны ихэнх нутагт бэлчээрийн ургамлын гарц муу, дунд байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлэв. Энэхүү үнэлгээг долоо хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар гаргажээ.
2024-05-07
Хүүхдүүд эдгэрнэ гэсэн итгэлээр хорт хавдартай тэмцэж байна
Аав, ээждээ эрхэлж, аз жаргал, баяр хөөр дүүрэн, цэцэрлэгтээ гүйж явсан жаал хүү өнгөрсөн оны есдүгээр сард тархины хорт хавдраар оношлогджээ. Гэнэт л зогсоо зайгүй бөөлжиж, бие нь тавгүйрхсэн хүүгээ ээж, аав хоёр нь яаран сандран Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д аваачсан байна. Хүүг тэндхийн мэдрэлийн эмч үзэж, MRI шинжилгээ хийсний дараа тархины хорт хавдартай гэсэн хүнд мэдээ дуулгажээ.
2024-05-07
Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ
Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 13 болон 26 дугаар хороонд ажиллалаа.
2024-05-07
УСУГ-ынхан нэгнийгээ зүсэж гэмтээжээ
Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр салхинд гарахдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулжээ. Төв аймгийн Баянчандмань сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мон-ресорт” амралтын газарт УСУГ-ын ажилтан, ажиллагсад хамт олноороо амарсан гэнэ.
2024-05-07
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын хэргийг шүүхэд шилжүүллээ
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатад холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ. Харин орон нутгийн шүүх Засаг даргынхаа холбогдсон хэргийг шийдвэрлэж чадах, эсэх нь эргэлзээтэй. Ц.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан “Супрема бүтик лоджес” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэмээн буруутгаж буй юм.
2024-05-07
Хуримын үзэсгэлэн найм дахь жилдээ зохион байгууллаа
“Brand media” группийнхэн Монголын хамгийн том “Хуримын үзэсгэлэн- 2024”-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл үзэсгэлэн найм дахь удаагаа болсон нь энэ. “Хуримын үзэсгэлэн-2024” нь энэ жил хуримаа хийхээр төлөвлөж буй хосуудад сонголтоо хийхэд нь туслахаас гадна тэдэнд шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээг нэгтгэн танилцуулснаараа онцлогтой
2024-05-06
Хамба ламын ажлын албаны даргаар Д.Нямсамбууг томилов
Монголын бурхны шашинтны төвийн Тэргүүн лам нарын зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн баасан гарагт болжээ. Уг хурлаар тэргүүн их хамба ламын ажлын албаны даргаар гавж Д.Нямсамбууг томилсон байна. Тэрбээр Энэтхэг улсад 10 гаруй жил суралцаж байгаад Монголдоо ирж, өдгөө “Жавзандамба хутагт” төвийн багшаар ажиллаж буй юм
2024-05-06
Зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа байршлуудад далд болон ил зогсоол хийнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүний таван үүрэг даалгавар 100 хувийн гүйцэтгэлтэй бол 11 үүрэг даалгавар хэрэгжих шатандаа буюу 50-89 хувийн гүйцэтгэлтэй байна.
2024-05-06
Монгол бичгийн сурах бичгийг англи хэлээр хэвлүүлжээ
Берлиний Хумболтын их сургуулийн Монгол судлалын салбарын эрхлэгч А.Ганчимэг уйгуржин монгол бичгийн сурах бичгийг англи хэлээр хэвлүүлжээ. Монголчуудын хэл, соёл, түүхийг сонирхсон хүн бүрд зориулсан эл номд монгол бичгээр жишээ үг, өгүүлбэрийг галиг, кирилл үсгэн тайлбар, англи орчуулгатайгаар багтаасан байна. Орчин цагийн монгол хэл, кирилл үсгийн мэдлэггүй хүн ч уг номоор дамжуулан уйгуржин бичгийг сурах боломжтой гэнэ.
2024-05-06
Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ
Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий албан бичиг хүргүүллээ.
2024-05-06