Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах зорилгоор Дархан-Уул аймагт уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Ш.Чинбат нар танилцуулга хийв.
Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн удирдлага, төрийн албан хаагч, иргэд даатгуулагч, хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд зэрэг нийт 350 гаруй хүн оролцлоо. Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын чуулганы 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.