Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн 54 сумд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Үүний 114 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл гэнэ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид 23 хүний амь аварсан бол таван иргэн гэмтжээ.
Өчигдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс аймгийн 25 сумд ой, хээрийн түймэр 52 удаа гараад байна. Түймэрт урьдчилсан байдлаар нийт 504 913 га талбай, таван гэр, дөрвөн хашаа, саравч, 19 толгой бог мал өртжээ. Ой, хээрийн түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.8 хувиар өссөн аж.