“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийнхан багш бэлтгэх нь
“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийнхан математик, физик, химийн багш бэлтгэх хөтөлбөртэй болно. Тэд ирэх хичээлийн жилээс эдгээр мэргэжлийн хөтөлбөрөө эхлүүлэх аж. Үүний хүрээнд сумын сургууль төгсөөд ирсэн элсэгчдэд дөрвөн жилийн буцалтгүй тэтгэлэг олгох гэнэ. Уг тэтгэлгээр нь суралцаж төгссөн бол төрөлх сумынхаа сургуульд таван жил багшлах ёстой юм байна. Үүнээс гадна суралцагчдад зориулсан олон тэтгэлгийг бэлтгэж буй аж. Тус сургууль нь архитектур, программ хангамж, барилгын инженер зэрэг есөн хөтөлбөрөөр ирэх хичээлийн жилд оюутан элсүүлэх нь.
2024-05-10
Хөвсгөл, Төв аймагт гарсан ойн түймрийг унтраажээ
Улсын хэмжээнд он гарснаас хойш Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс аймгийн 28 сумд 56 удаа ой, хээрийн түймэр гарчээ. Түймэрт нийт 504 913 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 бог мал өртсөн байна. Хамгийн сүүлд Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант сумд гарсан түймрийг бүрэн унтраагаад буйг онцгой байдлын байгууллагаас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Баясгалант багийн нутагт энэ сарын 6-нд ойн түймэр гарчээ
2024-05-10
Агаарын тээврээр зорчигчийн тоо 34.3 хувиар өсжээ
Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сард 38.9, дөрөвдүгээр сард 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.9-25.7 хувиар өссөн үзүүлэлт болсныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Харин нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд бүх төрлийн тээврийн хэрэгслээр давхардсан тоогоор 48.9 сая хүн зорчсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 6.6 хувиар өсжээ. Үүний 27 хувь буюу 14.2 сая нь өнгөрсөн сард зорчсон байна. Дөрөвдүгээр сард авто тээврээр зорчигчдын тоо 2023 оныхоос 6.7 хувиар өсөж 13.9 сая, агаарынх 34.3 хувиар нэмэгдэн 138.7 мянгад хүрэв. Авто замын боомтоор ачаатай 11 222 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өнгөрөгч жилийнхээс 31.1, 61 976 машин гарсан нь 5.6 хувиар өссөн дүн гэнэ.
2024-05-10
“УОК ташаа мэдээлэл тараасан”
Хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрсэн осол Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд гарсан билээ. Уг дэлбэрэлтийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон 207 дугаар байрны оршин суугчид өчигдөр мэдээлэл хийв. Тус байрны оршин суугчид “БХБЯ-наас манай байрны дүгнэлтийг дөрөвдүгээр сарын 1-нд гарна гэсэн. Гэтэл дүгнэлтийг бидэнд танилцуулалгүйгээр УОК өнгөрсөн сарын 4-нд хэвлэлийн хурал хийж олон нийтэд мэдээлсэн.
2024-05-10
Гаалийн татварыг үндэслэлгүйгээр багасгасан байцаагчдыг хуульчид хамгаалж байна гэв үү
Өмнөд хилийн Замын-Үүд боомтод ажилладаг гаалийн байцаагчид улсын төсөвт төвлөрүүлэх ёстой татварын орлогыг хууль зөрчин багасгаж, бусдад давуу байдал олгож байж болзошгүй хэд хэдэн хэргийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгаж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн гуравдугаар сарын дундуур БНХАУ-ын талаас хүнд даацын автомашинаар оруулж ирсэн, гаальд мэдүүлэхдээ “Барилгын материал” хэмээсэн ч дотор нь өөр бараа байсан чингэлгийг гаалийн зөрчил хариуцсан байцаагч нар саатуулаад буй аж.
2024-05-10
Цус ойртолтоос сэргийлэх зорилгоор хүүхдийг зөвхөн эцгийн нэрээр овоглох асуудлыг хөндлөө
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцахаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Б.Жаргалмаа нар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллалаа.
2024-05-10
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг байна
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
2024-05-10
Д.Ёндонжамц: Бүртгэлгүй захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлэх замаар хүний эрхийг зөрчих явдал гарсаар байна
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнөөдөр “Захиргааны хэм хэмжээний акт ба хүний эрх” сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж заасан бөгөөд тус хуулийн Зургаадугаар бүлэгт /59-72 дугаар зүйл/ Захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлага, төсөл бэлтгэх, санал авах, баталж хүргүүлэх, бүртгэх, хүчин төгөлдөр болох, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх асуудлыг нарийвчлан зохицуулсан тухай мэдээллийг Комиссын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц өглөө.
2024-05-09
"Нүүдлийн эмнэлэг" ховд аймгийн 1000 иргэнд үйлчилгээ үзүүлэв
Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлэг"-ийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, шинжилгээг эрчимжүүлэх тухай” а/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд УГТЭ-ийн нүүдлийн эмнэлгийн баг ховд аймгийн булган, үенч, алтай, манхан, дарви сумын 1000 орчим иргэнд дөрөвдүгээр сарын 21-нээс тавдугаар сарын 6-ны хооронд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүллээ.
2024-05-09
Ажлын байрны дүгнэлт аж ахуйн нэгжүүдэд “чөдөр” болж байна
“Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд 2023 оны нэгдүгээр сарын 6-нд сонирхолтой хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулж. Үүний нэг нь химийн бодис ашиглахад ажлын байрны дүгнэлт шаардлагатай гэж заасан нь юм. Гэтэл аль 2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга 20 дугаар тушаалаараа ажлын байрны дүгнэлтийг зөвшөөрөл хэлбэрээр олгохыг хориглочихсон. Угаасаа өгөхөө больсон гэдгийг бүгд л мэдэж байгаа. Гэтэл химийн бодис ашиглах зөвшөөрөл авах гэхээр өгөхөө больчихсон ажлын байрны дүгнэлт хэрэгтэй гээд хуульдаа оруулчихсан. Харин дүгнэлт олгох газар байхгүй. Ийм шалтгаанаар улсаараа тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар химийн бодис хэрэглэж байгаа гэсэн үг.
2024-05-09