Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тавдугаар сарын 9-ний 13.12 цагт “Газарчин …. гудамжны …. тоотод хоёр хүүхэд угаартаж нас барсан байна” гэх дуудлага ирсэн аж.
Дуудлагын дагуу шалгахад тус тоотод орших суух хаягтай дөрвөн настай И.М, нэг настай Т.А нар ил харагдах гэмтэл шархгүй, угаартаж нас барсан байжээ. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.