“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийнхан математик, физик, химийн багш бэлтгэх хөтөлбөртэй болно. Тэд ирэх хичээлийн жилээс эдгээр мэргэжлийн хөтөлбөрөө эхлүүлэх аж. Үүний хүрээнд сумын сургууль төгсөөд ирсэн элсэгчдэд дөрвөн жилийн буцалтгүй тэтгэлэг олгох гэнэ. Уг тэтгэлгээр нь суралцаж төгссөн бол төрөлх сумынхаа сургуульд таван жил багшлах ёстой юм байна. Үүнээс гадна суралцагчдад зориулсан олон тэтгэлгийг бэлтгэж буй аж. Тус сургууль нь архитектур, программ хангамж, барилгын инженер зэрэг есөн хөтөлбөрөөр ирэх хичээлийн жилд оюутан элсүүлэх нь.
Бэлтгэсэн А.Үүл