Цахим сургуулиас 10 мянга орчим хичээл судлах боломжтой
Монголын анхны цахим сургууль болох Medle.mn үндэсний платформд 1-12 дугаар ангийн 19 судлагдахууны 10 532 ээлжит хичээлийг байршуулжээ. Цахим хичээлийг сургалтын төлөвлөгөөний цагт нийцүүлэн боловсруулж, хэрэглэгчид хүргэж буй аж. Хаанаас ч хүссэн цагтаа тус цахим сургуулийн хичээлээс сонгон судалж, бие даан суралцах, төрөл бүрийн дасгал, даалгавар гүйцэтгэж өөрийгөө сорих, хичээлийн хоцрогдлоо арилгах боломж олгодог юм.
2024-09-05
Улаанбаатар-Орхон чиглэлийн авто замын 10 км-ийг тавиад байна
Улаанбаатараас Орхон аймаг чиглэлийн авто замын 92.28 км-ийг нь шинэчилж сайжруулах ажлыг эхлүүлжээ. Үүний дүнд одоогоор 10 км-ийг нь бариад буй аж. Уг авто зам нь Төв аймгийн Шар хөтөл гэх газраар дайрч, цааш Орхон аймаг руу хүрэх юм. Ийм замтай болсноор Улаанбаатараас Орхон аймаг хүртэл нийт 380 км туулдаг байснаас 100 км нь хасагджээ.
2024-09-05
Монголын төр эрдэмтдээ сонсдоггүй, тэднийг зөвхөн тааллаараа “яриулдаг”
Улсаас хэрэгжүүлж байгаа бүх шатны ажил, гаргаж буй бодлогод мэргэжлийн хүмүүсийн оролцоо, орон зай үгүйлэгдсээр. Монголд төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгждэггүй, “богино настай” байдгийн гол шалтгаануудын нэг нь ч энэ юм. Ниргэсэн хойно нь хашхирав гэгч л болоод дуусдаг. Сүүлдээ эрдэмтэн, судлаачдын үнэлэмж, байр суурь ч алдарч байх жишээний.
2024-09-05
Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн байх нь
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Ирэх сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Мөн зүүн өмнөд хэсэгт олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Харин арваннэгдүгээр сард агаарын температур нийт нутгаар дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх гэнэ.
2024-09-05
“Barilga еxpo”-гийн үеэр ипотекийн зээлээ шийдүүлэх боломжтой
Барилгын үзэсгэлэн яармагийг 36 дахь удаагаа энэ сарын 6-8-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулах нь. Өнөө жилийн экспог Монголд барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд, орон сууцын эрэлт нэмэгддэг, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй цаг үед зохион байгуулахаараа онцлог аж.
2024-09-04