Цолмон трэйвел” компанийн санаачилгаар Монголын аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран 2022 оноос зохион байгуулсан мод тарих өдөрлөг энэ сарын 29-нд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт болох нь. Монгол Улсын хэмжээнд өрнүүлж буй мод тарих хөдөлгөөнийг дэмжих зорилготой “Жуулчин төгөл” төслийн хүрээнд аялал жуулчлалын салбарынхан өнгөрсөн хоёр жилд 400 гаруй мод тарьснаас 347 нь ургажээ.
Төслийн зорилгоо биелүүлэхийн тулд 720 мод нэмж тарих шаардлагатайг зохион байгуулагчид нь дурдав. Аялал жуулчлалтай холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин уржигдар тус салбарын төлөөллийг хүлээн авч уулзсан бөгөөд хил орчмын болон өвлийн жуулчлалыг хөгжүүлж, дэд бүтэц, нэвтрэх чадамжийг сайжруулахад онцгойлон анхаарахаа энэ үеэр илэрхийлжээ.