“Хөхний эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ” сэдэвт үндэсний V форумыг “Корпорейт” зочид буудлын хурлын танхимд энэ сарын 6-7-нд зохион байгуулна. Энэ удаагийн форумд Япон Улсын Хөх болон бамбай булчирхайн хэт авиан нийгэмлэг, АНУ-ын “ЭмДи Андерсон” хавдрын төв эмнэлэг, Тайвань, БНСУ-ын их сургуулийн эмнэлгийн төлөөлөл, Казахстаны Нөхөн үржихүйн төвийнхөн оролцох юм байна.
Оролцогчид хөхний эмгэгийн оношилгоо, эмчилгээ, хяналт, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн эмнэл зүйн ховор тохиолдлуудыг танилцуулж, салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэнэ. Уг үйл ажиллагаанд оролцох бол Монголын хөхний дүрс судлалын нийгэмлэгийн цахим хуудсаар дамжуулан 50 000 төгрөгийн хураамж төлж бүртгүүлэх боломжтой.
А.ҮЛ-ОЛДОХ