Аялал жуулчлалын салбарын “Нобелийн шагнал” гэгддэг, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас олгодог“Ul¬ysses prize-2011”-ийн эзэн Кайе Чон энэ долоо хоногийн сүүлчээр манай улсад ирэх нь. Тэрбээр Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос зохион байгуулах “Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний инновац, төгөлдөршил” сэдэвт сургалт, семинарыг энэ сарын 9-нд удирдан явуулж, манай улсын судлаач, мэргэжилтнүүдтэй туршлагаасаа хуваалцах аж.
Кайе Чон нь Хонконгийн Политехникийн их сургуулийн харьяа Зочид буудал, аялал жуулчлалын сургуулийн захирал, профессор бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, инновацад суурилсан шийдэл нэвтрүүлэх чиглэлээр салбартаа олон ажил хийсэн, үнэлэгдсэн нэгэн гэнэ.