“Хичээл, сургууль эхэллээ. Нохойгоо уяцгаа. Сургуулиасаа орой тардаг хүүхдүүд нохойд хазуулах нь есдүгээр сард эрс нэмэгддэг” гэсэн агуулга бүхий сэрэмжлүүлгийг нийгмийн сүлжээнд олон хүн түгээсэн байв.
Зөвхөн есдүгээр сард хүүхдүүд нохойд хазуулах нь нэмэгддэг үү? Энэ талаар Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийнхнөөс тодруулахад харин ч цэцэрлэг, сургууль амарч, томчуудын хараа хяналт сулрахүеэр буюу 6-8 дугаар сард хүүхэд багачууд энэ төрлийн гэмтэл бэртэл авах нь нэмэгддэг гэлээ. Тухайлбал, 2024 оны 6-8 дугаар сард ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгаар 46 701 хүн үйлчлүүлсний 1192 нь нохойд хазуулсан байжээ. Үүний 647 нь 0-18 насны хүүхдүүд аж. Зуны амралтын үеэр сард дунджаар 200 гаруй хүүхэд ийм шалтгаанаар ГССҮТ-д ханддаг юм байна.
Тэгвэл 2023 оны есдүгээр сард 0-18 насны 135 хүүхэд эзэнтэй, эзэнгүй нохдод уруулж ноцуулан, эмнэлгийн тусламж авчээ. Эмч нарын хэлж буйгаар зун, намрын аль ч үед хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байх, оройн цагаар ганц хоёроор нь явуулахгүй байх, орон сууц, гэр хорооллын айл өрхүүд нохойгоо үдшийнцагаар уяж, хошуувч зүүлгэж хэвшихийг сэрэмжлүүллээ.