“Гэрэлт ертөнц” академийнхан “Дэлхийн соёл монгол хүүхдэд” төслийнхөө хүрээнд “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” балетыг хоёр дахь жилдээ энэ амралтын өдрүүдэд олны хүртээл болгоно. Самар цөмөгч модон цэргүүд Маша охиныг аврахын тулд хулганын хаан ба түүний цэргүүдтэй хэрхэн тулалдан тэмцэж байгааг яруу тансгаар өгүүлэх энэхүү балетыг хүүхэд багачуудтайгаа үзэж урлагийн гайхамшгийг мэдрэн, нэгэн өдөр мартагдашгүй дурсамж бүтээж болох нь. Зөвхөн урт хугацаанд бэлтгэгдсэн авьяастнууд л балетын дүрд тоглох боломжтой гэх хэвшмэл ойлголтыг “Цөмөөч ханхүү ба хулганын хаан” эвдэхээрээ онцлогтой. Тодруулбал, 150 хүүхэд, ээж нарынхаа хамт Соёлын төв өргөөний тайзнаа гурван сарын турш бэлдсэн үзүүлбэрээ толилуулах юм байна. Тасалбар нь 33 000-55 000 төгрөгийн үнэтэй аж.