Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Төв аймгийн Эрдэнэсант 28.0 см цастай байна

Цасны зузаан: Эна сарын 20-ны өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгийн хойд, Булганы нутгийн өмнөд хэсэг, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дарханы нутгийн зарим газраар 0.0-28.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 28.0 см, Өндөрширээт 20.0 см, Увсын Малчин 26.0 см, Хяргас 25.0 см, Түргэн 23.0 см, Сагил 21.0 см, бусад хэсгээр 0.0-16.0 см цасан бүрхүүл тогтсон байна. 
2023-11-21

"Ч.Сайханбилэгийг инперполоор эрэн сурвалжилж, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарын нүүрсний хэргийг шалгаж дууссан"

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, Комиссар Н.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
2023-11-20

Сургууль орчмын бүсийн 102 байршилд лед гэрлэн гарц хийнэ

2023 онд зам тээврийн ослын улмаас 694 хүүхэд гэмтсэнээс 379 нь нийслэлийн нутаг дэвсгэрт осол гэмтэлд өртжээ. Түүнчлэн энэ оны эхний есөн сарын байдлаар гэмтсэн хүүхдүүдийн 65 хувь нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байх үедээ зам тээврийн осолд өртсөн байна.
2023-11-20

Нийслэлийн өмчийг тоолно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
2023-11-20

Цаснаар 2096 тонн давс, 627 тонн бодис зарцуулжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Энэ үеэр өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. 
2023-11-20

Кобаяши Хироюки: Монгол Улс бол миний хоёр дахь эх орон

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкид МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслол боллоо. Кобаяши Хироюки нь 1958 онд Япон Улсын Киото хотод төрсөн, японы дипломатч юм. 1983 онд Японы Чюүо Их сургуулийн хуулийн ангийг төгсжээ.
2023-11-20

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргаашнаас олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2023 оны арваннэгдүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
2023-11-20

Дэлхийн арьс, ширний группийн байгаль орчны стандартыг нэвтрүүлэх нь 

Дэлхийн томоохон стандартуудын нэг болох үүнийг нэвтрүүлснээр Европын Холбооны орнуудад Монголын боловсруулсан арьс, шир болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчинд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэнэ. Энэхүү стандартын аттестатчиллыг 17 бүлэг шалгуур үзүүлэлтээр тогтоох бөгөөд ХХААХҮЯ, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо болон элчиглэлийн үйлдвэрүүд хамтран сүүлийн хоёр жилийн хугацаанд бэлтгэл хангажээ. 
2023-11-20

Хүнсний эрхийн бичгээр үйлчилдэг дэлгүүрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг үзүүлж буй дэлгүүрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчилгээг авч байгаа иргэдэд түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж буй эсэхэд хяналт тавин ажиллалаа.
2023-11-20

 Зудтай, зутруу өвөл 

Өнөө жил налгар, дулаахан, урт намар тохиож буйг хэн хүнгүй гайхаж, хот, хөдөөгүй алгуурлаж ахуйд хашир, туршлагатай малчид хахир өвөл айсуйг анхааруулж байв. Намар хэт дулаарч, налайх тусам өвөл их хэмжээний цас орж, зутрах магадлал өндөр байдаг хэмээн тэд болгоомжилж байсан юм. Цаг улирлын байдлыг уламжлалт аргуудаар шинжихэд ч таагүй “төлгө” бууж байгааг малчид, байгаль орчны салбарын хүмүүс эртнээс сэрэмжлүүлсэн. Оройтсон өвөл ирэхдээ яг л тэдний тодорхойлж байсанчлан хүнд сорилт, хахир уур амьсгал дагууллаа. 
2023-11-20

Дэлхийн хүүхдийн өдөр тохиож байна

Хүүхдийн эрхийн тухай конвенцод хүүхэд гэж 18 хүртэлх насны бүх хүнийг хэлнэ гэж заажээ.
2023-11-20

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг үнэлж байна

2018 оноос хэрэгжүүлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг “Монголын социологичдын холбоо” төрийн бус байгууллагатай хамтран үнэлж эхэлжээ.
2023-11-20

“Цемент Шохой” ТӨХК-д шалгалт хийжээ

ХЭҮК-т иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг “Цемент Шохой” төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны ялгаварлан гадуурхалт дарамт, хүчирхийллийн хүрээнд хяналт шалгалтыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж ажиллалаа.
2023-11-20

 “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт 10-27 сая төгрөгөөр торгох ял шийтгэв

Түүнчлэн Э.Номинчулуун өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллүүдийг устгуулах зорилгоор “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригт 32.8 сая төгрөгийн хахууль өгсөн, түүгээр дамжуулан 2022 оны гуравдугаар сарын 16-нд “Улс төрч агентлаг” (ulsturch.mn) ХХК, “Тэнгэр медиа пи ар групп”, “Асу медиа видео сан” (asu.mn), “Виа бренд медиа” (tsahiur.mn), “Даам медиа” (daam. mn), “Вип зууч сэтгүүл”, “Зөв мэдээлэл холбоо” НҮТББ (zuv.mn), “Нью папараци медиа групп” (paparazzi.mn) ХХК-тай 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлсэн хэмээн буруутгасан.
2023-11-20

“Түмэн айл инвест”-ийн уурхайн ажилчдын визийн зөрчлийг дарагдуулахаар хахууль өгөхийг завджээ 

Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын, тэр дундаа БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хууль сахиулагчдад хахууль өгөхийг завдах тохиолдол цөөнгүй гарч байна. Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн есдүгээр сард Багахангай дүүрэгт гэнэтийн шалгалт хийхэд өмнөд хөршийн иргэний хөрөнгө оруулалттай, ган туйван, металл хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Синвоюань” компанийг шалгасан. Гэтэл тус компанийнхан ямар нэг тусгай зөвшөөрөл авалгүйгээр химийн бодис хууль бусаар хадгалсан, ашиглаж байсан нь илэрч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх болоход тус компанийн үйлдвэрийн захирлаар ажилладаг, БНХАУ-ын иргэн Хуан Хай Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хоёр сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан билээ.
2023-11-20

Оюутнуудтай чөлөөт байдлаар уулзжээ

Оюутнуудын зүгээс тавьж буй асуудлын дийлэнх нь цагийн ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой болон, хөдөлмөрийн харилцаанд гарч буй хүндрэл бэрхшээлийн тухай байсан юм.
2023-11-20

Тусгай хамгаалалтын хураамжийн төлбөрийг зөв зарцуулдаг системд шилжинэ

Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
2023-11-20

Ихэнх нутгаар цас орж, шуурна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023-11-20