Өнгөрсөн долоо хоногт өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларсан байна. Өнгөрсөн өдрүүдэд орсон цасны хэмжээ, аймаг, сумуудын нөхцөл байдлын мэдээг хүргэе ээ.
Цасны зузаан: Эна сарын 20-ны өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгийн хойд, Булганы нутгийн өмнөд хэсэг, Баян-Өлгий, Сэлэнгэ, Дарханы нутгийн зарим газраар 0.0-28.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант 28.0 см, Өндөрширээт 20.0 см, Увсын Малчин 26.0 см, Хяргас 25.0 см, Түргэн 23.0 см, Сагил 21.0 см, бусад хэсгээр 0.0-16.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Хур тунадас: 13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-3.0 мм, 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-7.0 мм, 15-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар 0.0-3.2 мм, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 0.0-1.6 мм, 17-нд Халх голын сав газраар 0.0-0.3 мм, 20-нд Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын сав газраар 0.0-0.8 мм цас орсон байна. Бусад хугацаанд цас ороогүй.
Агаарын хамгийн их температур: Өнгөрсөн долоо хоногт өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6...-11 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+13 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2...+5 градус, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Ихэнх хугацаанд буюу 14-нөөс 18-нд Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -25...-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Туул, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...- 8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байсан бол хугацааны сүүлээр хүйтний эрч бага зэрэг суларч Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-24 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-4 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байв.
Cалхи: 14,15-нд Алтайн уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 20-22 метр, 16-нд нутгийн зарим газраар, 17,18-нд говь, тал, хээрийн нутгаар, 19-нд Монгол-Алтайн уулсаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр байв.
Хур тунадас: 15, 16-нд 0.3-0.8 мм цас орсон байна. Бусад хугацаанд цас ороогүй.
Cалхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө 15, 20-нд -9...-12 градус, бусад хугацаанд Яармаг-Сонгины орчмоор -19...-24 градус, бусад хэсгээр -11...-16 градус, өдөртөө хугацааны эхээр -2...-7 градус хүйтэн, хугацааны сүүлээр буюу 18, 19-нд -1...+1 градус орчим байсан байна.