АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, Комиссар Н.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
- 2023 онд 270 хэргийг илрүүлж шүүхэд шилжүүлсэн. Сүүлийн 10 жилийн дотор авлига, албан тушаалын гэмт хэргийн тоо 6,3 дахин өссөн.
- Хохирол нөхөн төлүүлэлтийн хувьд 2013 онд 6,3 тэрбум байсан бол өнөөдрийн байдлаар 194,8 тэрбум болж өсчээ.
- Авлигын гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байсан 14 этгээд төрийн жинхэнэ албанд ажиллаж байгааг илрүүлсэн.
- Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа.
- Нүүрсний гэх тодотголтой хэрэг 85 орчим хувьтай шүүх рүү шилжсэн. Олон нийтэд ил болсныг нь дурдвал УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ-ын захирал асан Б.Ганхуяг нарын хэрэг шүүх рүү шилжсэн. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарын мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийн холбогдогч нар хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явж байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.