Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Цахимаар 240.6 их наяд төгрөгийн төлбөр, тооцоо хийжээ

Цахим банк хэрэглэгчийн тоо энэ оны эхний хагас жилд 2.5 саяд хүрснийг Монгол Улсын төв банкнаас мэдээллээ.
2024-12-11

Сурагчдын цахим орчинд суралцах чадварыг олон улсад үнэлүүлнэ

сурлагын амжилтын олон улсын PISA үнэлгээ
2024-12-11

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг шалгаж дуусав

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг шалгаж дуусав
2024-12-11

Хүүхдэдээ бүтээлч, чанартай, ээлтэй бэлэг өгөөрэй

Он солигдоход ердөө 21 хоног үлдлээ. Шинэ жилийн уламжлалуудын нэг нь хүүхдүүдэд бэлэг өгөх. Иргэдийн олонх нь гэр бүлийнхэн, тэр дундаа хүүхдүүдээ баярлуулдаг уламжлалтай. Энэ утгаараа хүүхдийн бэлэг нэлээд эрэлттэй болдог.
2024-12-10

Орхоны хөндийн виртуал музей нээв

Орхон хөндийн виртуал музейг өчигдөр нээлээ. Монгол, герман, англи гэсэн гурван хэлээр уг музейтэй танилцаж болох аж. Дээрх бүс нутгийн түүх, археологийн төрөл бүрийн олдвор, ололтыг уг музейгээс мультимедиа байдлаар хүлээн авч үзэх боломжтой гэнэ.
2024-12-10

Баталгаагүй, шинжилгээгүй эм, тарилгын аюул буюу мэлмийгээ хайрлахын учир

Манай улсад эмийн чанар, аюулгүй байдал алдагдаж, импортлогч аж ахуйн нэгжүүд мөнгө, ашиг л олж байвал монгол хүний эрүүл мэндийг үл ойшоох болсон гэхэд хилсдэхгүй. Шинжилгээний байгууллага нь хөлдсөн, хүний эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц тарилгын шингэнийг ашиглаж болох дүгнэлт гаргаад явуулчихдаг, нэг лаборатори нь “тэнцэхгүй” гэж дүгнэж байхад, танил тал, өнгө мөнгөөр нөгөөгөөс нь “тэнцэнэ” хэмээсэн дүгнэлт бичүүлээд авчихдаг явдал манайд тогтоод байна.
2024-12-10

Байгууллагын шинэ жил хэмээх нүсэр уламжлалаас татгалзаж байна

“Манай байгууллагынхан шинэ жил тэмдэглэхгүй” гэх яриаг та энэ жил хааяагүй сонссон байх. Өмнөх жилүүдэд ийм яриа төдийлөн гардаггүй, харин “Шинэ жилээ хэзээ хийх вэ” л гэлцдэг байлаа.
2024-12-10

Кэмбрижийн хөтөлбөрийн шилдэг 49 сурагчийг шалгаруулав

Кэмбрижийн хөтөлбөрийн шилдэг суралцагч шалгаруулах үйл ажиллагааг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулжээ. Энэ нь Монгол Улсад анх удаа болж буйгаараа онцлог аж. Кэмбрижийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр 34 сургуульд хэрэгжүүлж буй юм. Эдгээрээс 11 сургуулийн 49 сурагчийг шалгаруулан, дөрвөн төрлийн шагналын эзнээр тодруулсан байна.
2024-12-10

“Сэхээтнүүдээ хэлмэгдүүлснээр улсын хөгжил уруудсан”

Олон улсын хүний эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо болон “Цогт-Очирын Лоохууз” сангийнхан өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
2024-12-10

Гол, мөрний мөс цөмрөх эрсдэлтэйг анхаарууллаа

Гол, мөрөн, нуурт мөсөн бүрхүүл тогтсон ч гүйцэд хөлдөөгүй тул явганаар болон автомашинтай зорчихгүй, бага насны хүүхдийг тоглуулахгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
2024-12-10

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн эрчим хүчний реформ хийх зорилгоосоо няцав уу

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Эрчим хүчний реформын үндэсний хорооноос гарахаар болсноо өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. Учир нь тус хороо 2025 онд хэвлэл мэдээлэлд найман тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт суулгасан гэнэ. Тэрбээр өнөөдрийг хүртэл Эрчим хүчний реформын үндэсний хорооны олон нийттэй харилцах ажлыг хариуцаж ирсэн ч эл нүсэр санхүүжилтийн талаар огт мэдээгүй гэдгээ хэлэв.
2024-12-10

Эмчлүүлэгсдийн 81 хувь нь амьсгалын замын өвчтэй байна

Эмчлүүлэгсдийн 81 хувь нь амьсгалын замын өвчтэй байна
2024-12-10

“Цахим Монгол”-ын цахим системүүд нь амралтын өдөр ажилладаггүй

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас олгож буй цахим гарын үсгийг авах гэж өнгөрсөн бямба гарагт өдөржингөө нааш цааш явав. Ингээд ч авч чадсангүй. Учир нь үүнийг олгодог төрийн цахим үйлчилгээний машинууд нь доголдоод, гацчихсан байв. Иргэдэд цахим үйлчилгээ үзүүлэх ёстой ухаалаг төхөөрөмжүүд нь хүртэл төрийн байгууллагынхны адилаар бямба, ням гарагт “амарчихдаг” аж.
2024-12-10

ТХААГ-ын мэргэжилтэнд хахууль өгсөн “Хүний хөгжил судалгаа, сургалтын төв”-ийнхнийг 120 саяар торгожээ

ТХААГ-ын мэргэжилтэнд хахууль өгсөн “Хүний хөгжил судалгаа, сургалтын төв”-ийнхнийг 120 саяар торгожээ
2024-12-10

Газар хүчтэй хөдөлсөн 40 орчим тохиолдол бүртгэгдэв

Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүсэд энэ оны арванхоёрдугаар сарын 5-ны байдлаар газар 38 304 удаа хөдөлсөн байна. Үүнээс Монгол орны нутаг дэвсгэрт газар 22 610 удаа хөдөлжээ. Эдгээрээс 3.5-4.4 магнитудын хүчтэй хөдөлсөн тохиолдол 36 удаа бүртгэгдсэн байна. Харин үүнээс дээш магнитудын хүчтэй хөдөлсөн дөрвөн удаагийн тохиолдлыг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлэв.
2024-12-10

Мазаалайн тархац нутаг 80 хувиар хумигджээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, МУИС, “Говийн гайхамшигт амьтад” төрийн бус байгууллага хамтран “Мазаалай баавгайн хамгаалал, судалгаа” сэдэвт олон улсын хурлыг өчигдөр зохион байгуулав.
2024-12-10