Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Х.Булгантуяа: Дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр, халамж, тэтгэмж нэмэгдэж байна. Тодруулбал, тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэж 499 мянган тэтгэвэр авагчдад 449.3 тэрбум төгрөгийг зарцуулах юм. Ингэснээр дундаж тэтгэвэр 787 мянган төгрөг болж байна.
2024-03-20

Малчдад 5-8 сая төгрөгийн урт хугацаатай, хүүгүй зээл олгоно

Өнөөдрийн байдлаар зургаан сая мал хорогдоод байна. Үүнийг дагаад олон тооны малчин өрх амжиргаанаасаа салах эрсдэлд орсон учраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд буй 107 тэрбум төгрөгөөс малчдад урт хугацаатай, хүүгүй 5-8 сая төгрөгийн зээл олгоно.
2024-03-20

Таксигаар үйлчлүүлэгчдээс түгжрэлийн төлбөр авч байна

“UBcab”-ын таксины үйлчилгээ эрхлэгчид аяллын хугацааны төлбөр тооцон авдаг болжээ. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдээсээ түгжрэлийн төлбөр авдаг болсон байна. Оргил ачааллын дуудлагын үеэр дөрвөн км замыг 49 минутад туулсан нэгэн хэрэглэгч энэ талаар нийгмийн сүлжээнд бичжээ. Түүний бичсэнээс үзвэл “UBcab”-ын жолооч хотын түгжрэлд зарцуулсан цагаа үнэлж, хэрэглэгчээс 5880 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж авчээ
2024-03-20

Төв цэвэрлэх байгууламжийн Лаг дахин боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-г хүлээн авлаа

Өнгөрсөн оны энэ үед Улаанбаатар хотод “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форум” болсон билээ. Энэ үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган консорциум болон "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК  гурван талт санамж бичиг байгуулсан.
2024-03-20

Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын хоногуудад буюу 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байх боловч 3 дугаар сарын 22-ны өдрөөс баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, салхины хурд 20 м/с хүрч ширүүсч цасан шуурга шуурч, 23-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.
2024-03-20

“Усны нулимс” төсөл нь урлагаар дамжуулан нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлнэ

Монголын байгалийн уран бүтээлчдийн холбоо, Усны газар, Соёл урлагийн их сургууль хамтран хэрэгжүүлж буй “Усны нулимс” төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2024-03-20

Булган, Хөвсгөл, Улаан-Үүд чиглэлийн автобус өнөөдрөөс Драгон төвөөс явна

Тэгвэл өнөөдрөөс /2024.03.20/ Булган, Хөвсгөл, Улаан-Үдэ чиглэлүүд дараах цагийн хуваарийн дагуу хуучин Драгон автовокзалаас тээврийн үйлчилгээ үзүүлэхээр болжээ.
2024-03-20

Сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлахад тэргэнцэртэй иргэдийг оролцуулна

Ард нийтийн санал асуулгын болон сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, сургалт, судалгаа явуулах, мэдээллээр хангах чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-той хамтран ажиллахаар тохиролцсон.
2024-03-20

Үений дурангийн мэс засал эмчилгээ шинэ түвшинд хүрлээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд Монгол Улсад анх удаа мөр эргүүлэгч шөрмөсний сэргээх боломжгүй урагдалд үений дурангийн мэс заслын аргаар гуяны шөрмөс шилжүүлэн нөхөн сэргээх эмчилгээ хийлээ.
2024-03-20

 Нийслэлд тархаад буй өмхий үнэрийн шалтгаан тодорхойгүй гэв

Харин Төв цэвэрлэх байгууламжийнхан “Манай байгууламжийн үйл ажиллагаа хэвийн байгааг хариуцлагатайгаар хэлье” хэмээлээ. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрынхан болохоор “Мэдэхгүй” гэв. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газрынхнаас энэ талаар лавлахад “Шар усны үертэй холбоотой байх. Өөр мэдээлэл алга” гэсэн хариулт өгсөн юм. Харамсалтай нь, дээрх байгууллагуудын аль нь ч өмхий үнэрийн шалтгааныг тогтоон, арга хэмжээ авахаа мэдээлсэнгүй. Нийслэлийн иргэд юунаас гарсан нь ч мэдэгдэхгүй бохир агаараар амьсгалсаар байхад албаныхан хэдий болтол тоохгүй орхих вэ.
2024-03-20

 Хэрэгт шалгахын тулд БНСУ Элчин сайдаа буцаан татжээ

 БНСУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд Ким Жун Гүг буцаан татаж, оронд нь Чой Жин Воныг томилсон тухай Гадаад хэргийн яамнаасаа гаргасан мэдэгдлийг “Ёнхап” агентлагийн цахим хуудсанд өнгөрсөн даваа гарагт нийтэлжээ. Уг мэдээнд Монголд 15 сар ажилласан Элчин сайд Ким Жун Гүг солих болсон үндэслэл нь “гишүүнчлэлийн өргөдлийг будлиантуулсан” гэх шалтгаан гэнэ. Вьетнамын дайнд оролцсон ахмад дайчдын хувийн мэдээллийг улс төрийн шинэ нам байгуулахад шаардагдах гишүүдийн тоог баталгаажуулахад ашигласан хэрэгт буруутгаж буй учраас ийнхүү хугацаанаас нь өмнө эгүүлэн татсан аж. 
2024-03-20

Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй.
2024-03-20

“Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг сурталчлах, клуб хооронд туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Нийслэлийн ерөнхий боловсролын 1, 12, 24, 32, 40, 84 дүгээр сургууль, Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль, Хэнтий аймгийн Хэрлэн-1, Хэрлэн-4, Тэмүүжин, Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн “Шударга ёсны клуб”-ыг хариуцсан 11 багштай “Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг сурталчлах, клуб хооронд туршлага солилцох цахим уулзалтыг зохион байгууллаа.
2024-03-19

ӨМНӨГОВЬ: Орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг үе шаттай дэмжинэ

Өмнөговь аймаг болон "Оюу толгой" ХК-ийн хамтарсан орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын баг гуравдугаар сарын 19-ний өдөр ээлжит хурлыг зохион байгууллаа.
2024-03-19

“Хашаандаа сайхан амьдаръя”-д 120 өрхийг хамруулна

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, орон нутагтаа хэрэгжүүлж буй “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръя” төрийн бус байгууллагатай хамтран мод тарьдаг айл өрхүүдийг урамшуулах зорилготой тэтгэлгийг гурав дахь жилдээ зарлажээ. “Хашаандаа сайхан амьдаръя” тэтгэлэгт энэ жил 120 өрхийг хамруулж, 240 сая төгрөг олгох гэнэ. Тодруулбал, Өмнөговь аймгийн 14 сум, Даланзадгадын 10 багаас тус бүр таван айл шалгаруулж, хоёр сая төгрөгийн дэмжлэг олгохоор болжээ. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг өнгөрсөн баасан гаргаас хүлээн авч эхэлсэн бөгөөд ирэх сарын 19 хүртэл бүртгэх нь. Гол шалгуур нь хашаандаа, амьдарч буй орчиндоо мод, бут тарьсан, ногоон байгууламжтай, цаашид энэ ажлаа өргөжүүлэх хүсэлтэй байх гэнэ.
2024-03-19

Хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдсан зөрчилд шийтгэл оногдуулав

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар, стандартын хяналтын
2024-03-19

Авто замын даац хэтрүүлсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 30 хоногийн хугацаанд зогсооно

Тиймээс маргааш буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр 20-ны өдөр хүртэл автотээврийн
2024-03-19

Дулааны гурван цахилгаан станц 29.7 сая шоо метр ус ашиглажээ

Энэ сарын 22-нд тохиох Дэлхийн усны өдрийг угтан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаанаас ус ашиглалттай холбоотой статистик мэдээллийг салбар тус бүрээр нь танилцуулж буй билээ. 
2024-03-19