Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Норвегийн тусламжийн байгууллагаас хүүхэд рүү чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна

Норвеги Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Сигнэ Брудесэт болон холбогдох албаны төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна. Тус аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ сарын 3-нд түүнийг хүлээн авч, уулзжээ. Уулзалтын хүрээнд Норвегийн тусламжийн байгууллагаас Ховд аймагт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
2024-04-05

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг өнөөдрөөс засварлаж эхэлнэ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 13 байршил дахь засварын ажлын гүйцэтгэгчтэй гэрээг байгуулж, ажил нь эхлэхэд бэлэн боллоо.
2024-04-05

Маргааш бүх нийтийн гүйлттэй

Маргааш бүх нийтийн гүйлт болно. Энэхүү гүйлтийг “I run Mongolia” клуб зохион байгуулж буй бөгөөд маргааш өглөө 09.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхлэх юм байна. Дээрх гүйлт нь эрүүл амьдралын хэв маягийг эрэлхийлэгч, жингээ хасах сонирхолтой хэн бүхэнд нээлттэйгээс гадна үнэ төлбөргүй аж. Бүх нийтийн гүйлтийн дараа ОУХМ Д.Ганбат оролцогчдод хөнгөн атлетикийн спортын талаар ерөнхий мэдээлэл олгох гэнэ.
2024-04-05

Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ

Хаврын их цэвэрлэгээг дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. Энэ хүрээнд хог тээвэр болон зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд нийтийн эзэмшлийн гудамж зам, орчны 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж болон барилгын хана, фасадыг угаана. Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг уг арга хэмжээ нь мэргэжлийн байгууллагуудын ажлыг эрчимжүүлэхээс гадна Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлтэй хамтран СӨХ-дыг үүрэгжүүлж, иргэдийн идэвх оролцоог ханган, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, цаашид хэвшил болгон зохион байгуулж, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилготой.
2024-04-05

“Шүд эрүүл бол бие эрүүл” аян өрнүүлж байна

“Шүд эрүүл бол бие эрүүл” аяныг ЭМЯ-ныхан өчигдрөөс өрнүүлж эхэллээ. Үүний хүрээнд сургууль, цэцэрлэгийн 200 орчим эмчийг сургалтад хамруулжээ. Тэднээр дамжуулан хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйг дэмжих, зохистой хооллолт, шүдээ хэрхэн зөв арчлахтай холбоотой мэдээллийг өгөх нь аяны гол зорилго юм байна. Уг аяныг ЭМЯ, НЭМҮТ, БШУЯ хамтран хэрэгжүүлнэ. Сүүлийн жилүүдэд хүүхдийн шүд цоорох өвчин ихсэх хандлагатай байгаа аж. Тиймээс шүдээ арчлах, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь чухлыг сурагчдад ойлгуулахыг зорьжээ
2024-04-05

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн дэд бүтцийн ажил 2025 онд эхэлнэ

"Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийг хөгжүүлэх ТЭЗҮ-г  “Олон улсын санхүүгийн корпорац” боловсруулж, Нийслэлийн Засаг даргад өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус ТЭЗҮ-г хүлээн авснаар Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн, хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
2024-04-05

Эх, ургийн төвтэй боллоо

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Засгийн газрын хөрөнгө оруулалтаар перинатологийн төв барьж, ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Улсын хэмжээнд төрж буй эмэгтэйчүүдийн 30 хувь нь тус эмнэлэгт амарждаг байна. Тиймээс Засгийн газраас ЭХЭМҮТ-ийн барилгыг засаж шинэчлэн, өргөтгөж, техник, тоног төхөөрөмжөөр хангах зэргээр бүтээн байгуулалтын ажил өрнүүлжээ
2024-04-05

2.8 сая ам.долларын санхүүжилттэй ойн засаглалын хөтөлбөр хэрэгжүүлнэ

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа нар НҮБ-ын ХХААБ болон Европын Холбоо (ЕХ) Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөр (ОЗНӨСХ)-г хамтран хэрэгжүүлэх баримт бичигт гарын үсэг зурлаа.
2024-04-05

Удирдлагын академийн нэрийг 12 удаа сольжээ

Олноо өргөгдсөний 14 дүгээр оны хоёрдугаар 27 бөгөөд Европын тооллоор 1924 оны дөрөвдүгээр сарын 1-нд Төв хорооны тэргүүлэгчид хуралдсан түүхийг сөхье. Уг хурлаар Монгол Улсын төр албан хаагчдаа сургалтын тогтолцоогоор бэлтгэх түүхэн шийдвэр гаргаж, 7 дугаар тогтоолоо баталсан аж. Тодорхой хэлбэл, Монгол орны өнцөг булан бүрээс төрийн алба хаах боломжтой залуучуудыг нийслэлд ирүүлж сурган боловсруулж, намын шийдвэрийг биелүүлэхэд дайчлан ажиллуулах агуулгатай тогтоол гаргасан. Улмаар анхны хичээлийг 1924 оны дөрөвдүгээр сарын 5-нд эхлүүлсэн байна.
2024-04-05

Сэтгэл зүйн зөвлөгөөг төлбөргүй авах боломжтой

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд, мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт гэр бүлд зөвлөгөө өгөх төв ажиллуулж эхэлжээ. Эдгээр төвд хүүхэд, иргэд, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын ажилтнуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, оношилгоо хийх болон гэр бүлийн боловсрол олгох шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байгаа аж. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, ШЕЗ, “Гүүд нэйборс” олон улсын байгууллага хамтран 2017 онд хэрэгжүүлсэн “Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах” төслийн хүрээнд дээрх төвийг байгуулжээ
2024-04-05

Сурагчид бага ангиасаа компьютер, СТЕМ сургалтад хамрагдана

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд компьютерийн ухаан, СТЕМ боловсролын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, хөгжүүлэхээр салбар яамнаас зорьж буй. Дээрх хэрэгцээ, шаардлагын үндсэн дээр ирээдүйн Монгол иргэдэд олон улсад өрсөлдөхүйц компьютерийн ухаан, СТЕМ боловсролын мэдлэг, чадвар эзэмшүүлэхээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.
2024-04-05

“Эх оронч үзэл-үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол цэргийн нэгдсэн холбоо (МЦНХ) Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албатай хамтран эх оронч үзэл хүмүүжилд тулгуурлан Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлжээ. Улмаар гарах үр дүн, санал, зөвлөмжийг нэгтгэн зохих шатны байгууллагуудад хүргүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын эргэлтэд оруулах зорилгоор “Эх оронч үзэл – үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав.
2024-04-05

Төв аймгийн Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийг шинэчилжээ

Төв аймаг 2024 оныг "Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих" жил болгон зарлаж, энэ хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх "Залуучууд хөгжлийн зөвлөл"-ийн санаачилгаар аймгийн Соёл, урлагийн газартай хамтран Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа.
2024-04-05

Их дээд сургуульд элсэн суралцах оюутнууд маргааш монгол хэл бичгийн шалгалт өгнө

Монгол Улсын Засгийн Газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой Их дээд сургуульд элсэн суралцах оюутнууд “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байна.
2024-04-05

Өвөл морь уралдуулсан Засаг дарга нарт хариуцлага тооцов

Хориглосон хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаагүй Засаг дарга нарт Комиссын гишүүний шаардлагын дагуу хариуцлага тооцлоо
2024-04-05

Гадаадын иргэнтэй холбоотой өргөдлийн шийдвэрлэлт 85.4 хувьтай байна

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, гуравдугаар сард нийт 61 өргөдлийг шийдвэрлэлээ.
2024-04-05

ХБНГУ-ын Бундестагийн гишүүдэд хууль эрх зүйн салбарын бодлогоо танилцууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (ХБНГУ)-ын  Бундестагийн  гишүүдийг хүлээн авч уулзан, хоёр орны хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцлоо. Монгол, Герман хоёр орон хууль, эрх зүйн салбарт олон жилийн турш найрсаг хамтын  ажиллагааг хөгжүүлж ирснийг сайд дурдлаа.
2024-04-05

Дэлбэрэлтэд өртсөн барилгуудыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэжээ

Барилгын бат бэх чанар алдагдаж, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж дүгнэсэн байна. Мөн барилгын дам нуруунд ан цав гарчээ. Галын оргил үеийн температур хучилтын хавтангийн арматур дээр 512, өрөөнүүдэд 1036, дам нуруунд 625 градус хүрчээ. 10 айлын сууц бүхэлдээ, 45 өрхийнх хэсэгчлэн галд өртсөн байна. Мөн бага хэмжээний галд өртсөн барилгуудад ч дулаан алдагдал ихтэй байгааг иргэд хэлжээ. Шалгалтын явцад дулааны шугамууд эвдэрснийг ч тогтоосон аж. Өөрөөр хэлбэл, барилгуудыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж үзжээ. 
2024-04-05