БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар Ойн засаглал ба нэмүү өртгийн сүлжээний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх баримт бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Энэ нь ойн түншлэлийн үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэх, бэхжүүлэх, үр нөлөөг нь оновчтой болгох зорилготой, Монгол, Конго, Габон, Гайана, Хондурас, Уганда, Замби гэсэн долоон улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн санаачилга юм байна. Хөтөлбөрийн нийт санхүүжилтийг 2.5 сая ам.доллароор баталжээ. Энэ хөрөнгөөр хамгаалж, нөхөн сэргээсэн буюу тогтвортой менежмент бүхий ойн талбайг нэмэгдүүлэх, эл салбарт зохистой хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, ногоон бүсийн хомсдол, доройтлыг үе шаттай бууруулах, Ойн хомсдолын талаарх Европын Холбооны шаардлагыг дагаж мөрдөх таатай орчныг бүрдүүлэх ажлууд хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн ойн нөөц, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний зах зээл, худалдааны мэдээллийн системийг хөгжүүлэхийг зорьж байгаа аж.
Бэлтгэсэн А.Ган