Төв аймаг 2024 оныг "Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих" жил болгон зарлаж, энэ хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх "Залуучууд хөгжлийн зөвлөл"-ийн санаачилгаар аймгийн Соёл, урлагийн газартай хамтран Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Тус уулзалтад аймгийн Нийтийн номын сан, Монгол туургатан театр болон 14 сумдын соёлын төвийн 50 гаруй залуу албан хаагчид оролцож, тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцжээ.
Чуулга уулзалтад Соёлын яам, Төв аймгийн соёлын байгууллагууд, Засаг Даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүл, хөгжил хамгааллын газрын удирдлага, албаны төлөөлөл оролцож тус аймгийн соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дөрвөн бүсийн хэлэлцүүлэг, дүгнэлттэй танилцаж цаашид хамтарч ажиллахаар боллоо. Мөн уулзалтаар аймгийн Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөлийг шинэчлэн байгуулжээ.