Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Монгол оюутнуудыг БНХАУ-ын ӨМӨЗО-д суралцуулах хэлэлцээрт гарын үсэг зурлаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочен айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана.
2023-10-05

Сургуулийн сэтгэл зүйч гэж хэн бэ

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” 7 дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт эхэллээ. 
2023-10-04

БШУЯ багш нартай хамтын хэлэлцээр байгуулахад татгалзах зүйлгүй

Боловсрол, шинжлэх ухааны яаманд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос салбарын хэмжээнд хамтын хэлэлцээг эхлүүлэх мэдэгдэл саналыг хүргүүлсэн билээ.
2023-10-03

Дотуур байрны сурагчдад зориулсан хоол тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулжээ

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн 2-р бүрэлдэхүүний хүрээнд “Орон нутгийн болон алслагдсан бүсийн дотуур байрын сурагчдад зориулсан нэмэлт болон хичээлээс гадуурх хүүхэд төвтэй хоол тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөр”-ийг боловсруулж байна. Энэ хөтөлбөрийн  хэлэлцүүлэг боллоо.
2023-10-02

Дотуур байрны хоол тэжээл, эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулж байна

Хоол, шим судлалын чиглэлийн эрдэмтэн судлаачдын боловсруулан тус хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдардаг
2023-09-29

3, 4 дүгээр ангийнхан Эдүтэн платформоор математикийн хичээл судална

Монгол, Финландын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн тохиож байна. Ойн арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол, Финландын Засгийн газрын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргын хувиар оролцлоо.
2023-09-28

Falling Walls Lab-ийн үндэсний ялагч Берлинд болох тэмцээнд орно

Шалгаруулалтын үр дүнгээр ХААИС-ийн докторант, мөөг судлаач А.Цолмон “Органик үлдэгдлийг хүнсний мөөг болгох био хувиргалт” илтгэлээрээ үндэсний ялагч болж арваннэгдүгээр сарын 7-нд Берлин хотноо зохион байгуулагдах Falling Walls Lab International-д Монгол Улсаа төлөөлөн оролцох боллоо.
2023-09-27

Хүүхэд хамгааллын мэдээллийн санг НҮБ-тэй хамтарч хөгжүүлнэ

Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний стандарттай болох, үйлчилгээний төрөл хэлбэрийг нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй болгох, Бүх салбар, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийн эрх, бизнесийн зарчимд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, Хүүхдийн эрх хамгааллын мэдээллийн санг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан дата мэдээллийг ашиглах, цахимжуулах, Нийгмийн ажилтны эрх зүйн байдлыг хуулиар тогтоож, тогтвор суурьшилтай ажиллахад чиглэсэн нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагыг хөгжүүлэх болон нийгмийн халамжийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон.
2023-09-27

Багшийг 4 шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлж, урамшуулал олгодог

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төвөөс багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан байна. Хоёр дахь удаагийн гүйцэтгэлийн үнэлгээнд Ерөнхий боловсролын 681 сургууль, 28382 багш, 912 мянган суралцагч хамрагдлаа.
2023-09-26

АНУ-ын фулбрайтын тэтгэлгийг 2 дахин нэмлээ

АНУ-ын фулбрайтын тэтгэлгийг 2 дахин нэмлээ
2023-09-26

Сонсголгүй иргэдийн “гүүр” дохионы хэл 

Хурууны үсгээр оноосон нэр буюу өөрийн болон албан байгууллага, хот, дүүрэг, улсын нэрийг үсэглэдэг байна. Мөн зарим дохиогүй үгийг үсэглэдэг аж. Сонсголтой хүн чихээрээ аливаа дуу чимээг сонсдог бол сонсголгүй хүн нүдээрээ буюу харах эрхтнийхээ тусламжтайгаар мэдээллийг хүлээж авдаг. Тэдний мэдээллийн гол гүүр, амьдралын хэрэгцээ шаардлага нь монгол дохионы хэл юм. Сурах, ажиллах, нийгмийн харилцаанд оролцох бүхий л боломжийг нь хангачихвал сонсголгүй иргэд ямар ч ажлыг гүйцэтгэх чадвартай бөгөөд тэр дундаа гарын ур дүйтэй байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт сонсголгүй монгол залуус амжилттай ажиллаж буй жишээ цөөнгүй. Ингэж амжилттай ажиллахад сонсголгүй хүнийг ажлын байрандаа дадлагажих хүртэл тэмдэглэл бичээч, хөтөч тайлбарлагч, дохионы хэлний хэлмэрчээр хангах хэрэгтэйг төрийн бус байгууллагынхан хэлсэн. Шинэ хамт олны дунд сонсголгүй хүн ганцаараа “идээшиж” чадахгүй байсаар шантардаг гэнэ.
2023-09-22

Б.Энхцэцэг дараагийн номоо “Зурвас”-уудаараа гаргана 

Ub.life сайтын “Өнөөдрийн зурвас” булан дахь түүний “Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй” гэсэн гарчигтай зурвасаас нь сонирхуулъя. “Эхлээд өөрийгөө таньсан хойно өрөөлийг хайрлах, мэдэх, цаг хугацаагаа эрхшээх өдөр ирнэ, охин минь. Хэн бэгэх хэмжээгээ багцаалчихаар оршин тогтнох орон зайгаа бүтээчихдэг юм, үр минь. Ээжид нь дурлалт эрийн бэлэглэсэн алмаазан бөгж байдаггүй. Жижигхэнийг тоохгүй ширвэж явсан үе бий. Одоо том нь таарлаа ч ааваас чинь хүсэхгүй болж. Амьдралыг чинь хүн зохиож өгдөггүй юм аа, алдрай минь. иймээс яг одоо асан бадарч буй чамдаа би юм л хэлбэл буруутна. Өөрийгөө тань, мэд. Өөрийгөө өөр хүн шиг сонж, сорь. Хөөрхий би гэж хулчийвал, ганцхан би гэж тийчигнэвэл амьдралаас урваж буй чинь тэр.
2023-09-22

Британийн боловсрол, соёлын өдөрлөг болно

Хоёр өдөр үргэлжлэх фестивалийн үеэр тэтгэлэгт хөтөлбөрүүд, IELTS-н шалгалт, Британийн виз, Англи хэлний сургалт, Британийн Засгийн Газрын Чевнинг тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэргэжилтнүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой бөгөөд Англи хэл дээрх номын худалдаа явагдана. Мөн бүтэн өдрийн турш олон сонирхолтой семинар, ярилцлагуудад үнэ төлбөргүй суух боломжтой.
2023-09-21

Орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн сургалтын төв байгуулна

Монгол-Хятадын орчин үеийн газар тариалан, мал аж ахуйн салбарт технологи дамжуулалт, техникийн сургалтын төв байгуулна
2023-09-21

Сурагчдын бие даах чадварыг сайжруулахад Google компанитай хамтарна

Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Google компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол Улсын боловсролын салбарт нэвтрүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллаж ирсэн. Хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нэгэнт боловсруулаад байгааг онцлон цаашид зөвхөн платформ үүсгэн түүн дээр ажиллах төдийгүй технологийг ашиглан сурагчдын зөвөөр сэтгэх ( шүүмжлэлт сэтгэлгээ, critical thinking), дүн шинжилгээ хийх, бие даан суралцах чадварыг сайжруулахад хамтын ажиллагаагаа чиглүүлэхээр талууд харилцан тохиролцлоо.
2023-09-21

Тогтолцооны чадавхийн буцалтгүй тусламжийн төсөлд манай улс хамрагдах уу

Дэлхийн банк цар тахлын үеийн хичээлийн хоцрогдлыг нөхөх чиглэлээр оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн улсуудын талаар тайлан хэвлүүлсэн. Энэ тайланд онцолсон хэд хэдэн улсын нэг нь Монгол байсан юм. Уулзалтын эхэнд энэ тайлангийн талаар мэдээлэл солилцож, талархал илэрхийллээ.
2023-09-21

Дарсны өлгий Яньтай хотын хөгжилтэй танилцлаа

Экологи, соёлын өвөрмөц онцлогтой бөгөөд НҮБ-ын амьдрах орчны шагнал, Хятадын амьдрах орчны шагналыг хүртсэн хятадын цөөн хотуудын нэг Яньтай юм.
2023-09-20

13 оюутныг Франц улсад сургана 

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Энэ үеэр тэрбээр “Бид өнөө жил Монгол Улсад франц хэл зааж эхэлсний 60 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр улсын хооронд зорчих тээврийг хялбаршуулан, илүү олон оюутанд сургалт, судалгаагаа үргэлжлүүлэх бололцоог олгож, сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг улам хөгжүүлж хамтран ажиллана. Бид Франц улсдаа илүү олон монгол оюутныг баяртайгаар хүлээн авч сургах болно” хэмээн дурдаж байв. 
2023-09-18