2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” 7 дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт эхэлжээ. Сургалтад хамрагдсанаар ажлын талбарт шаардлагатай мэргэжлийн дэмжлэг үзүүлэх 45 хоногийн сургалтад хамрагдан сертификат олгохоос гадна тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулах аж. Мөн мэргэжлийн баг бүрдүүлж хүүхдийн хөгжлийг дэмжих төлөвлөгөө боловсруулан ажиллахад нь сургуулийн зүгээс дэмжлэг үзүүлэх зэрэг давуу талыг сэтгэл зүйчдэд олгодог юм байна.
Сэтгэл зүйч нь сургуулийн нөхцөл байдалд сэтгэл хөдлөл, боловсрол, нийгэм, зан үйлийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхдүүдэд тусалдаг туслагч байдаг. Иймд салбар яам болон Боловсролын ерөнхий газраас зохион байгуулагдах мэргэжлийн болоод бусад сургалтад сэтгэл зүйчдийг хамруулж тасралтгүй хөгжлийг дэмжин ажилладаг.
Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын хуулийн 14 дүгээр зүйл, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/222 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд дээрх сонгон шалгаруулалтыг явуулж буй гэнэ. Улмаар хоёр үе шаттайгаар зохион байгуулж, сэтгэлзүйчийг шалгаруулах нь ээ.
I шатны шалгаруулалтаар Сэтгэл зүйчдийн ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, түүний үнэн зөв эсэхийг нягталж, эсээ, өргөдөлтэй танилцах бол II шатны шалгаруулалтаар баримт бичгийн шаардлага хангасан сэтгэл зүйчдийг ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан сэтгэл зүйчдийг “Боловсролын сэтгэл зүйч”-ийн мэргэшүүлэх 45 хоногийн сургалтад хамруулж, сертификат олгох юм байна.
Ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” 7 дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчдийг энэ сарыг дуустал бүртгэнэ.
Сургуулийн сэтгэл зүйч гэж хэн бэ?
Эдгээр мэргэжилтнүүд нь сурагчдын сурах чадвар, багш нарын заах чадварыг дэмждэг өндөр ур чадвартай сургуулийн багуудын гишүүд юм. Тэд сэтгэцийн эрүүл мэнд, сурах, биеэ авч явах чадвараа ашиглан хүүхдүүд, залуучуудад сурлага, нийгэм, зан үйл, сэтгэл хөдлөлийн амжилтанд амжилтанд хүрэхэд нь тусалдаг.