АНУ-ын ЭСЯ, БШУЯ-ны хамтын ажиллагааны үр дүнд АНУ-ын Фулбрайтын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 2 дахин нэмэгдүүлэхээр гэрээ байгууллаа.
2025 оны хичээлийн жилээс эхлэн 40 хүртэл оюутан АНУ-ын шилдэг их, дээд сургуульд магистрын хөтөлбөрт суралцахаар боллоо.
Фулбрайтын Оюутны хөтөлбөр гэж юу вэ?
Фулбрайтын (гадаад) Оюутны хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн 160 гаруй оронд хэрэгжиж жил бүр 4000 орчим гадаад оюутнуудад тэтгэлэг олгож байна.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдаж эхэлсэн ба жил нийт 13-15 оюутан хамруулж байна.