Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

 Дэлхийн жишгээс “гээгдэж”, төрд үл тоогдсон номын сан

Лондон хотод байрладаг Британийн үндэсний номын сан жилд дунджаар 1.8 сая хүнд үйлчилдэг гэнэ. Ойролцоогоор өдөрт 4000 гаруй үйлчлүүлэгч хүлээн авдаг гэсэн үг. 170-200 сая ном, сурвалжтай, 2000 гаруй ажилтантай. Харин Вашингтон хотод байрлалтай Конгрессын номын сан жилдээ 1.9 сая хүнд үйлчилгээ үзүүлдэг, ажилтнуудынх тоо 3000 гаруй. 175 сая орчим номтой. Бээжин хотод орших Хятадын үндэсний номын сан жилд 5.2, сард ойролцоогоор 433, өдөрт 14 мянга гаруй иргэнд үйлчилгээ үзүүлдэг байна. 42.3 сая каталоги бүхий бүтээлтэй, 1500 орчим ажилтантай. Лейпциг, Франкфуртэд салбартай Германы үндэсний номын сан жилд 350 мянга гаруй үйлчлүүлэгч хүлээн авдаг, нийт 700 гаруй ажилтантай. Эдгээр тоо баримтаас улс орнуудын үндэсний номын сан гэж ямар нүсэр бүтэцтэй, өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдгийг баримжаалж болохоор байна. Үүнээс шалтгаалаад номын сангуудад зарцуулдаг төсөв мөнгөнийх нь хэмжээ ч “том” байдаг аж. 
2023-11-15

Эдүтэн, Пийрсон платформын үр дүн хоёдугаар улиралд гарна

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2023 оныг "Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах жил" болгон зарласан. Боловсролын үнэлгээний төвөөс гүйцэтгэлийн үнэлгээг хоёр дахь жилдээ зохион байгуулж, үнэлгээний үр дүн түвшин бүрд ахисан үзүүлэлттэй байна.
2023-11-13

418 оюутныг цагийн ажилд зуучилжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа байгууллагууд болон Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран “CAREER EXPO-2023” залуучуудын хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулжээ. Аравдугаар сарын 30-нд эхлүүлсэн эл өдөрлөг өнгөрсөн амралтын өдрүүдэд хаалтаа хийж, тайлангаа гаргажээ. 
2023-11-13

Хөгжиж буй орнуудын хөтөлбөрт Монголын судлаачдыг хамруулахаар болжээ

БШУЯ-ны газрын дарга, доктор Д.Баттогтох, ХБНГУ-ын Боловсрол судалгааны яамны газрын дарга Габриэль Хермани, Германы судалгааны Сангийн захирал Катрин Кос нартай уулзан хоёр улсын шинжлэх ухаан салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлж, дараах үйл ажиллагааг үе шаттай судлан хэрэгжүүлэхээр тогтлоо.
2023-11-13

Монгол хэл, бичгийн чиглэлээр хийсэн суурь судалгааг танилцуулав

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр (2023.11.08) хуралдлаа.
2023-11-09

“Монголын сайхан бичигтэн” уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулна 

“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Үндэсний монгол бичгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг уралдааныг энэ жил найман ангиллаар явуулах аж. Тухайлбал, 1-11, 12 дугаар ангийн сурагчид, насанд хүрэгчид, мэргэжлийн багшийн ангилалтай юм байна. Үүнээс гадна монгол туургатны болон гадаадын бусад улсын иргэнийг өрсөлдүүлэх төрөл ч бий. Тэднээс 12 дугаар ангийн сурагчид бүтээлээ ирэх сарын 1-ний дотор ирүүлэх ёстой гэнэ. Бусад ангилалд оролцогчид арванхоёрдугаар сарын 15-ны дотор “Хүмүүн бичиг” сонины редакцад бүтээлээ ирүүлэх нь. Боловсролын ерөнхий газар, МОНЦАМЭ агентлаг хамтран уг уралдааныг зохион байгуулах юм. 
2023-11-09

Саксон мужийн 10 их дээд сургуулийн төлөөлөл Монголд иржээ

Монгол болон ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтооосны 50 жилийн ой ирэх онд тохионо. Иймд Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих жил” болгон зарлаад байгаа юм.
2023-11-08

“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр орны хамтарсан лаборатори байгуулна

БНХАУ-ын Шинжлэх ухааны академиийн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд байгуулагдсан ANSO (Alliance of Internatioanal Science Organizations) буюу Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны анхдугаар хурал БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд дэлхийн 70 гаруй орны Шинжлэх ухааны сайд нар болон төлөөлөгчид оролцож байгаа юм.  Хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Юен Хэжүнтэй уулзан “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хоёр улсын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлнэ.
2023-11-06

Ардчиллаа ойлгодоггүй эрдэмтэд ардын хүүхдийн ирээдүйг баллаж байна

Зурган дүрслэлийн 60 гаруй хувийг эрэгтэй, 30 орчим хувийг эмэгтэй дүр эзэлжээ. Текстийн хувьд ч ялгаагүй эрэгтэй дүр, тайлбар дийлэнх хувийг нь бүрдүүлсэн байна. Эрэгтэй хүн, эрэгтэй хүүхдийг ухаалаг, тууштай, хөдөлмөрч байдлаар, харин эмэгтэй хүн, охин хүүхдийг халамжлагч, уян зөөлөн сэтгэлтэй гэсэн жендерийн хэвшмэл байдлаар дүрсэлжээ. Цаашлаад нийгмийн цөөнх бүлэг, ялгаатай байдлыг огт дүрслээгүй. Хөгжлийн бэрхшээл, үндэс угсаа, жендер, бэлгийн цөөнх бүлгийг дүрсэлсэн зураглал, текст, жишээ байхгүй” гэж Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийнхэн дүгнэсэн байна.
2023-11-06

ФОТО: Багачуудад зориулсан “Уншлагын үдэш” болов

Хүүхдийн номын сангийн Герман уншлагын танхимаас бага ангийн сурагчдад зориулсан “Уншлагын үдэш” үйл ажиллагааг Гёте-Институтийн дэмжлэгээр Хүүхдийн төв номын сан Children's Central Library of Mongolia зохион байгууллаа.
2023-11-06

Үндэсний сургалтын хөтөлбөрийн төслийг хэлэлцэж эхэллээ

Үндэсний сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэж эхэллээ. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх менежментийн циклийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
2023-11-03

Сурагчид амралтаа хэрхэн өнгөрөөх вэ 

Ч.Галсангийн “Аянгат цагийн тууж” бүтээлийн номын тэмдэглэл, гэрэл зургийн уралдааныг “Book and travel”, “Nojo рublishing”-аас хамтран зохион байгуулж байна. Тус уралдаанд оролцохын тулд номын тэмдэглэл, гэрэл зургаа “Bookcafe Mongolia” бүлгэмд #аянгат цагийн тууж хаш тагтай нийтлэх ёстой. Шагналын сан нь дөрвөн сая төгрөг гэнэ. Номын тэмдэглэлд тэргүүн байр эзэлсэн оролцогчид мөнгөн шагнал, Хагийн хар нуур луу аялах эрхийн бичиг гардуулах аж. Бүтээлийг шалгаруулахдаа олон нийтийн хандалт, бичлэгийн хэлбэр, ур чадвар, зохиолын үндсэн агуулгыг оновчтой уран илэрхийлсэн байдал зэргийг харгалзах гэнэ. Хүлээн авах хугацаа нь энэ сарын 15. 
2023-11-03

Даван туулагч хүүхдүүдтэй ажилладаг сэтгэл зүйчдийг чадавхжуулна 

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагынхан энэ сарын 7, 8-нд сэтгэл зүйчдэд зориулсан танхимын сургалт үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн, тэр дундаа хүүхдэд үйлчилгээ үзүүлэхэд сэтгэл зүйчээс мэргэжлийн ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг гэнэ. Тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлохоос энэ бүхэн эхэлдэг аж. Иймд даван туулагч хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжоор хангах үүднээс эл арга хэмжээг санаачилжээ. “Сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээ үзүүлэх нь” сэдэвт сургалтыг дээрх байгууллагын тэргүүн, сэтгэл зүйч А.Хонгорзул, П.Энхчимэг нар удирдан явуулах нь. 
2023-11-01

“VSO” олон улсын байгууллагатай хамтарч англи хэлний хөтөлбөрийг сайжруулна

Түүнчлэн өөрсдийн зүгээс боловсролын донор байгууллагад холбогдох төслийг уламжлан англи хэлний хөтөлбөрийг сайжруулах тал дээр хамтран ажиллахаа уламжиллаа.
2023-11-01

Эцэг, эх асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалт боллоо

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхэд эцэг эх асран хамгаалагчдыг оролцуулах замаар чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа.
2023-11-01

Сурагчдыг гэрийн даалгавраар “дарах” нь зөв үү 

“VI ангийн хүүхэд шөнийн 00.00 цагт даалгавраа хийж дуусахгүй байна. Хичээлээ тараад 19.00 цагт гэртээ ирдэг. Гэр сургуулийн хажууд тулдаа 19.00 цагт ирдэг. Холоос явдаг хүүхдүүд нь 20.00 цагт, зарим нь түүнээс оройтож гэртээ харьж байгаа. Дөнгөж 11 настай хүүхдүүд шүү дээ. Орж ирэнгүүтээ гар, нүүрээ угааж хоолоо хурдан идчхээд, хичээлээ хийгээд сууна. Даалгавраа хийсээр шөнө 00.00 цаг өнгөрөөж унтаж байна. Өглөө босож үлдсэн даалгавраа хийнэ. Бүх багш даалгавраар булна. Ингэтэл хүүхдийг ядрааж, залхааж сургах нь байж боломгүй”. 
2023-11-01

“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн хэрэгжилттэй танилцав

Айлчлалын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзан GPE-ийн үйл ажиллагааны загвар болон Монгол Улсын хамрагдаж болох буцалтгүй тусламжийн талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо. Мөн БШУЯ-наас GPE-гийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” (EQUAL) төслийн хэрэгжилттэй танилцсан юм.
2023-11-01

Чимээтэй номын санд 1-2 настай бяцхан уншигчид ч ирдэг 

Хан-Уул дүүрэгт байрлах “Скай гарден резиденс” хотхоны “Winter gar­den” хүрээлэнд өнгөрсөн есдүгээр сард анх удаа чимээтэй номын сан нээсэн юм. “Тэсо” групп болон “Nepko kids”-ийнхэн хамтран Монгол дахь номын сангийн хэв маягийг өөрчилж, хүүхдүүд чөлөөтэй байх орчныг тэнд бүрдүүлсэн аж. Тус номын сангийн үйл ажиллагааг сурвалжиллаа. 
2023-11-01