Олон нийтийн хоол шим тэжээлийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын ерөнхий газраас санаачлан хэрэгжүүлж буй "Шим тэжээлийн боловсрол" нөлөөллийн аяныг 2023 оны аравдугаар сарын 16-наас Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудад Эрүүл мэндийн хичээлээр дамжуулан шим тэжээлийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор 3 түвшний хичээл орж байгаа бөгөөд"Сүү, сүүн бүтээгдэхүүний ач тус" сэдвээр дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тухайлбал,
Цэцэрлэгийн хүүхдүүдийн гэр бүлийн хүрээнд - Гар зураг
Бага ангийн сурагчдын дунд " Шүлэг " 4-6 мөрт зохиох
Дунд ангийн сурагчдын дунд " Зөвлөмж постер" хийх
Ахлах ангийн сурагчдын дунд " Богино хэмжээний видео" хийх чиглэлээр зохион байгуулагдаж, сургууль, цэцэрлэгүүд үзэсгэлэн гаргаж үйл ажиллагаагаа сурталчиллаа.
Тус аянд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 26 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 30 байгууллагын хүүхэд багачууд, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид идэвхтэй оролцож байна.