Хүүхдийн төв номын сангийн Герман уншлагын танхимаас бага ангийн сурагчдад зориулсан “Уншлагын үдэш” үйл ажиллагааг Гёте-Институтийн дэмжлэгээр зохион байгуулжээ.
"Уншлагын үдэш"-т нийслэлийн герман хэлний сургалттай 18 дугаар сургуулийн герман хэлний багш Б.Пүрэвсүрэн, 5г ангийн сурагчдын хамт оролцов. Номын сангийн үйл ажиллагааг танилцуулж, “Hänsel und Gretel” герман үлгэрийн номыг уншин хүүхдүүд өөрсдийн ойлгосноо ярилцаж, үлгэрээс сэдэвлэн бүтээсэн “Hänsel und Gretel” кино үзэцгээж, танин мэдэхүйн тоглоом тоглох, герман хэлээр таавар таах зэргээр Уншлагын үдшийг хөгжилтэй өнгөрүүллээ.
Багш нарын хүсэлтээр үйл ажиллагаанд оролцсон эцэг эхчүүдэд “Хүүхдийн уншлага” сэдвээр “Их мэдэх” танхимын номын санч Г.Дарьсүрэн зөвлөх сургалт хийлээ.
Номд дурласан багачуудыг гэрэл зурагт ийн "аргамжжээ".