“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Үндэсний монгол бичгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг уралдааныг энэ жил найман ангиллаар явуулах аж. Тухайлбал, 1-11, 12 дугаар ангийн сурагчид, насанд хүрэгчид, мэргэжлийн багшийн ангилалтай юм байна. Үүнээс гадна монгол туургатны болон гадаадын бусад улсын иргэнийг өрсөлдүүлэх төрөл ч бий. Тэднээс 12 дугаар ангийн сурагчид бүтээлээ ирэх сарын 1-ний дотор ирүүлэх ёстой гэнэ. Бусад ангилалд оролцогчид арванхоёрдугаар сарын 15-ны дотор “Хүмүүн бичиг” сонины редакцад бүтээлээ ирүүлэх нь. Боловсролын ерөнхий газар, МОНЦАМЭ агентлаг хамтран уг уралдааныг зохион байгуулах юм.