Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагынхан энэ сарын 7, 8-нд сэтгэл зүйчдэд зориулсан танхимын сургалт үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүн, тэр дундаа хүүхдэд үйлчилгээ үзүүлэхэд сэтгэл зүйчээс мэргэжлийн ур чадвар, нарийн мэдрэмж шаарддаг гэнэ. Тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлохоос энэ бүхэн эхэлдэг аж. Иймд даван туулагч хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжоор хангах үүднээс эл арга хэмжээг санаачилжээ. “Сэтгэцийн гэмтэлд суурилсан үйлчилгээ үзүүлэх нь” сэдэвт сургалтыг дээрх байгууллагын тэргүүн, сэтгэл зүйч А.Хонгорзул, П.Энхчимэг нар удирдан явуулах нь.