Өмнөговь аймаг нэг сая мод тарьж ургуулаад байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа.
2024-05-06
“Хүннү эйр” компани БНСУ-аас орон нутаг руу шууд нислэг үйлдэхээр болов
Манай улсад агаарын тээврээр ирж буй жуулчид заавал “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсаны дараа буюу Улаанбаатар хотоор дамжин орон нутаг руу зорчдог. Энэ нь Монголыг зорих гадаадын жуулчдыг цаг хугацаа, эдийн засгаар нь хохироодог тул аймгуудын нисэх буудлуудыг олон улсын зэрэглэлтэй болгож, шууд нислэг үйлдэх боломж бүрдүүлэх асуудлыг сүүлийн жилүүдэд ярьж байгаа.
2024-05-06
Түр буудаллах цогцолбор байгуулах 67 байршлыг тогтоолоо
БОАЖЯ-наас аялал жуулчлалын бүс, олон улсын болон улсын чанартай авто зам дагуух газруудад түр буудаллах үйлчилгээний цогцолбор байгуулахаар төлөвлөж буйгаа өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар ийм цогцолбор байгуулах 67 байршлыг тогтоож, газрын асуудлыг нь шийдвэрлэх чиглэлийг холбогдох байгууллагынханд өгснийг тус яамнаас өчигдөр мэдээллээ.
2024-05-03
Гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгална
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хэлэлцэн баталсан байна. Уг бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, цаашид өвөл, хаврыг хүндрэлгүй давах, хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалах боломжтой гэж үзжээ. Мөн гурилын нөөцийг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөл бүрдүүлнэ хэмээн тооцсон байна.
2024-05-02
Шинэ Зуунмод хотын оршин суугчид хотын удирдлагаа өөрсдөө сонгоно
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг зургаан бүлэг, 29 зүйтэйгээр боловсруулав.
2024-05-01
Цас их орсны улмаас таван аймагт зам, даваа хаагджээ
Баян-Өлгий аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд цасаар шуурчээ. Цас их орсны улмаас тус аймгийн нутаг дахь 13 км зам, даваа цасанд хаагдсан гэнэ. Одоогоор зургаан км замын цасыг цэвэрлэж, зорчих боломж бүрдүүлсэн байна.
2024-04-29
Нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалт дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй. Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх нөхцөл бүрдсэнгүй.
2024-04-14
Гол дээгүүр мотоциклтой явсан иргэн усанд осолджээ
Архангай аймгийн Тариат сумын Хүрмийн-Ам гэдэг газар, Чулуут голоор мотоциклтой зорчиж явсан хоёр хүний нэг нь усанд осолдож, амиа алджээ. Ослын дуудлагыг энэ сарын 6-ны 21.40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 47 км зам туулж, 00.40 цагт осол болсон газарт очжээ
2024-04-10
Малчид нүүрс төрөгчийн олон улсын сайн дурын зах зээлээс урамшуулал авах боломжтой
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ болон НҮББОХ хамтран хэрэгжүүлдэг “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” NAP төслийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний төлөвлөгөөг танилцуулах сургалтыг төрийн албан хаагч, иргэд, малчдад хийв.
2024-04-10