Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гаалийн албан татварыг чөлөөлөх тухай хуульд заасны дагуу гаалийн албан татвараас чөлөөлөх мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлт, улаанбуудайн гурилын жагсаалтыг хэлэлцэн баталсан байна. Уг бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлснээр мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, цаашид өвөл, хаврыг хүндрэлгүй давах, хүн амын голлох хүнс болох гурилын хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хадгалах боломжтой гэж үзжээ. Мөн гурилын нөөцийг нэмэгдүүлж, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх нөхцөл бүрдүүлнэ хэмээн тооцсон байна.