Монгол улсын Засгийн газрын 2024 оны 35 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын цэвэр усны эх үүсвэрийн барилга байгууламжийг Дотоодын цэргийн хамгаалалтад авах, мөн Архангай аймагт Дотоодын цэргийн 831 дүгээр тусгай салбар шинээр байгуулах ёслолын ажиллагаа боллоо.
Дотоодын цэргийн 831 дүгээр тусгай салбарыг Архангай аймагт байгуулснаар үндсэний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого зорилтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ улсын онц чухал обектын стандарт, хэрэгжилтийг хангуулж, обектуудыг инженер техник хэрэгслээр төхөөрөмжлөх, ажил арга хэмжээ зохион байгуулах юм.
Эх сурвалж: БХЯ