Газар хөдлөлт өглөөний 4.49 цагт тус сумын төвөөс хойд зүгт 32 км, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс хойд зүгт 56 км, Мандал-Овоо сумын төвөөс зүүн урд зүгт 72 км зайд болов. Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг бөгөөд магнитуд нь хөрсөн доор, газар хөдлөж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг аж.
Хот, суурин газрын төлөвлөлтөд нэн тохиромжтой нөхцөлд Монгол орны өмнөд, зүүн өмнөд хэсэг, Дорнод Монголын тэгш тал, тохиромж муу ангилалд дундаас дээш уулархаг нутаг (Алтай, Хангай, Хан Хөхий) болон газар хөдлөлтөөс үүссэн эртний гүн хагарлын дагуух газар нутаг хамрагддаг байна.
Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэдэг. Дэлхийн гадаргуу 20 салангид хавтангаас тогтдог, эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлдэг аж.
Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн