Баян-Өлгий аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд цасаар шуурчээ. Цас их орсны улмаас тус аймгийн нутаг дахь 13 км зам, даваа цасанд хаагдсан гэнэ. Одоогоор зургаан км замын цасыг цэвэрлэж, зорчих боломж бүрдүүлсэн байна.
Түүнчлэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архайнгай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд цасан шуургатай байжээ. Үүний улмаас улс болон орон нутгийн чанартай замуудад үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүссэн аж. Тиймээс зорчих хэсэгт тогтсон цасыг цэвэрлэх ажлыг эхлүүлээд буй юм байна.
Бэлтгэсэн А.Үүлэн