Архангай аймгийн Тариат сумын Хүрмийн-Ам гэдэг газар, Чулуут голоор мотоциклтой зорчиж явсан хоёр хүний нэг нь усанд осолдож, амиа алджээ. Ослын дуудлагыг энэ сарын 6-ны 21.40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Тариат сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 47 км зам туулж, 00.40 цагт осол болсон газарт очжээ. Гол дээгүүр 52 настай эрэгтэй мотоциклоо түрж яваад осолдсон байсан бөгөөд цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэнэ. Ташрамд дуулгахад, ойрын өдрүүдэд гол, нуурын мөс цөмөрсөн гэх дуудлагыг онцгой байдлын байгууллагад цөөнгүй ирүүлэх болжээ. Тухайлбал, Сэлбэ голын мөс цөмөрч, автомашин усанд суусан бол Увс аймгийн Цалгар гол дээгүүр зорчиж явсан автомашин усанд автсан байна.