Үндэсний статистикийн хорооноос төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаагдөрөвдүгээр сарын 2-18-ны хооронд авч дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Уг судалгааны зорилго нь Монгол хэлний тухай хууль, Засгийн газраас 2020 онд баталсан "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III"-ийн хэрэгжилт, 2021 оны судалгаанаас хойш гарсан ахиц, хос бичигт шилжих бэлэн байдлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд үнэлэн тодорхойлох юм.
Тухайн судалгааны хэрэгжилтийг хангахаар Өмнөговь аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгавар гарч, албан хаагчдынхаа үндэсний хэл бичгийн мэдлэг, чадварыг дээшлүүлж, хэрэглээний орчин бүрдүүлэн ажиллаж байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд хоёр мянга гаруй төрийн албан хаагч байдаг бөгөөд үндэсний бичгийн түвшин тогтоох шалгалтад 2024 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 38.2 хувьтай хамрагдаад байна.
Тиймээс аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Амартөгс болон холбогдох мэргэжилтнүүд сумын Засаг дарга нартай цахим хурал хийж, судалгаанд идэвхтэй хамруулахыг анхаарууллаа. Мөн ТҮ ангиллын төрийн албан хаагчдын хамрагдалт хангалтгүй байгааг онцоллоо.