Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Нийт нутгаар дуу цахилгаантай бороо үргэлжлэх тул үер, уснаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр Улаанбаатар хотын төв хэсгээр усархаг бороо ороход хотын хонхор газрууд усанд автаж, үерийн эрсдэлд орлоо.
2023-07-23

СХД-ийн 23 дугаар хорооны гэр хороолол дахь холбоос замыг хаажээ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох бүтээн байгуулалт хийж, туннель байгуулах барилгын ажил эхэллээ.
2023-07-23

Автомашины азын дугаар худалдах цахим дуудлага худалдаа зарлажээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны долдугаар сарын 6-ны өдрийн А/207 тоот тушаалаар батлагдсан “Tээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаад байна.
2023-07-23

Хүүхдийн парк өнөөдрөөс хэвийн ажиллаж байна

Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэлээ. Долдугаар сарын эхээр болсон үерийн улмаас паркийн олон тоглоом усанд автжээ.
2023-07-23

Сэлбэ, Баянхошуу дэд төв орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулна

НИТХ-аар Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ дэд төв орчмын 158 га, Сонгинохайрхан дүүргийн 7-10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу дэд төв орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлаар баталжээ.
2023-07-22

Их засварын хүрээнд 31 төрлийн 63 ажил хийнэ

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэлийн их засварын хүрээнд 31 төрлийн 63 ажил хийхээс 40 орчим хувьтай, урсгал засварын ажил 94 хувьтай байна. Засварын ажлыг аравдугаар сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
2023-07-22

Туул голын аюултай бүсүүдэд хяналтын камер байршуулжээ

Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд хяналтын камер байршууллаа.
2023-07-21

Дулааны гол шугам сүлжээг өргөтгөхдөө авто замын доорх хонгилын системтэй нь шинэчилнэ

Энэ жил дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэхдээ авто замын дор хонгилын системтэй хийлгэж байна. Энэ нь гэмтэл гарсан үед авто зам эвдэхгүй байх сайн талтай гэнэ. 
2023-07-21

Хугацаа нь дууссан 132 цахилгаан шатыг хэрэглэж байна

Нийслэлийн хэмжээнд нийт 8200 гаруй цахилгаан шат байдгаас 75 хувь буюу 6000 гаруй нь нийтийн зориулалттай орон сууцных юм. Улсын байцаагчийн ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй 132 цахилгаан шат байна.
2023-07-21

Зар сурталчилгаа байрлуулах стандартыг хэвшүүлнэ

Нийслэл хотод гадна зар сурталчилгаа байрлуулахдаа Монгол хэлний Үндэсний бодлогын зөвлөлөөс гаргасан хаяг, хаягийн байгууламжийн MNS 52835:2022 стандартыг хэвшүүлнэ.
2023-07-21

Нийслэлийн зургаан дүүргийн 111 байршилд хашаа буулгана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс болон гараашуудыг буулгах, тохижуулах, цаашид авах арга хэмжээний тухай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар танилцууллаа.
2023-07-21

“Дижитал хот”-ын хүрээнд 13 төсөл хэрэгжиж байна

“Дижитал хот” төслийн хүрээнд Цахим засаглал, Зам, тээврийн нэгдсэн систем гэсэн хоёр бүлэгт хамаарах 13 төсөл хэрэгжиж байна. Үүнээс цахим засаглалын хүрээнд найман төсөл хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, Хэсгийн ахлагчийн системээр нийслэлийн 204 хорооны 1900 орчим хэсгийн ахлагч 1.6 сая иргэнд төрийн анхан шатны үйлчилгээг цахимаар үзүүлнэ.
2023-07-21

Төв шуудангийн уулзвараас Энхтайвны гүүр хүртэлх замыг түр хаана

Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн хүрээнд Төв шуудангийн уулзвараас урагш Энхтайваны гүүр хүртэлх замыг засварлана.
2023-07-21

Хүүхдийн номын сан, театр байгуулах газраа ашиглахгүй байтал хогийн цэг болгох нь 

Гэтэл өдгөө тухайн газарт төмөр сараалжин хашаа босгосноос өөр юу ч хийгээгүй байна. Холбогдох байгууллагынхан ч ийм газар бий гэдгийг мартаж орхисон бололтой. Олон нийт ч Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө хаачив гэж үе үе эзэнгүй асуулт тавьдгаас биш, энэ газар яав ийв гэж төдийлөн анхааралгүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс бид тус санд хуримтлагдсан мөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхийг холбогдох байгууллагуудад уриалж, сануулахын зэрэгцээ фонд сэргээн байгуулах шийдвэрээс улбаатайгаар шилжүүлэн олгосон уг газрыг зориулалтынх нь дагуу ашиглах асуудлыг ч давхар хөндөж буй юм. 
2023-07-21

Усанд автсан 144 барилгаас 10 гаруй мянган тонн ус зөөвөрлөжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар үерийн нөхцөл байдалд хийсэн ажил болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням танилцууллаа. Үерт нийслэлийн 26 хорооны 128.1 мянган хүн, 11 байршилд гудамж, зам, нүхэн гарц, 144 барилга байгууламж өртөж, 53 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсон.
2023-07-21

Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил энэ сарын 23-нд эхэлнэ

  Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил энэ сарын 23-ны 07:00 цагт эхэлнэ.
2023-07-20

436, 401, 320 төгрөгийн мөнгөн хандив цугларчээ

Эдгээрээс өнөөдрийн байдлаар бэлэн мөнгөнөөс 10,645,545 төгрөг, шатахууны талоноос 85,400,000 төгрөг, бараа материалаас 61,656 ширхгийг тус тус зарцуулаад буй. Үлдсэн хандив, тусламжийг шаардлагатай тохиолдолд зарцуулж, зарцуулалт болон үлдэгдлийн мэдээллийг нээлттэй, ил тод байлгахыг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болгосон юм.
2023-07-20

Дулааны шугам шинэчлэх ажил явган зорчигчдод “халгаатай”

Мөн СУИС, “Новотел” зочид буудлын уулзварын гэрлэн дохио ажиллахгүй уджээ. Ойр хавийн оршин суугч, өндөр настан, бага насны хүүхдүүд уулзвараар зам гарах хамгийн хэцүү байгаа тухай ч өгүүллээ. Энэ бүх хүндрэлтэй асуудал наймдугаар сарын 2 гэхэд дуусгавар болох тухай дээрх албаны хүн баталж байна.
2023-07-20