Нийслэлийн хэмжээнд нийт 8200 гаруй цахилгаан шат байдгаас 75 хувь буюу 6000 гаруй нь нийтийн зориулалттай орон сууцных юм. Улсын байцаагчийн ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй 132 цахилгаан шат байна. Цахилгаан шатны ашиглах хугацаа 20-25 жил байдаг боловч нийслэлийн хэмжээнд 21-ээс дээш жил ашиглаж байгаа 191, 16-20 жил болсон 737 цахилгаан шат бий. Үүнээс их эрсдэлтэй ангилалд орсон 323 цахилгаан шат байна. Эхний ээлжид ашиглалтын шаардлага хангахгүй болсон 132 цахилгаан шатыг шинэчлэхээр судалгаа хийжээ.