Нийслэл хотод гадна зар сурталчилгаа байрлуулахдаа Монгол хэлний Үндэсний бодлогын зөвлөлөөс гаргасан хаяг, хаягийн байгууламжийн MNS 52835:2022 стандартыг хэвшүүлнэ. Гадна зар сурталчилгааны самбар, хаягийн байгууламж нь хотын гудамж, барилга байшингийн өнгө төрхтэй уялдсан, хяналтын камер, гэрлэн дохио, авто замын тэмдгийн үзэгдэх орчныг халхлахгүй, засвар үйлчилгээг тогтмол хийж, бүрэн бүтэн байх шаардлагатай.
Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийг цэгцлэх, буулгах ажлыг НЗАА-аас тогтмол зохион байгуулж байна.