“Asia Folk 2023” наадамд 20 улсын уран бүтээлч оролцоно
Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Ингэхдээ зургаадугаар сарын 16, 18-нд гадаад болон Монголын ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт, үндэсний хувцастай парад, загварын шоу зохион байгуулах юм.
2023-06-14
Цахилгаан тоноглолд үзлэг хийж, зөвлөгөө өгөх нь
Иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор энэ сарын 14-16-нд хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн тоноглолд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж буйгаа “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдээлэв
2023-06-14
Хаврын олон улсын үзэсгэлэнг энэ сарын 15-18-ны хооронд зохион байгуулна
“SME-2023” буюу Хаврын олон улсын үзэсгэлэн худалдаа зургаадугаар сарын 15-18-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. Тус үзэсгэлэнгийн зорилго нь нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг даван туулах, эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхэд чиглэж буй.
2023-06-14
Цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, усан оргилууруудыг бүрэн ажиллуулах үүрэг өгөв
Мөн нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ онд 111 байршилд зөвшөөрөлгүй 8771 метр урт хашаа чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 14 байршилд 1222 метр урт хашааг чөлөөлж, тус ажил 31 хувьтай үргэлжилж байна.
2023-06-13
Шинэ “асран хамгаалагчид”-ын шидийг үзэх цаг
...Энэ ажлыг хувийн хэвшлийнхэнд хариуцуулах болсон нь ногоон байгууламжийн арчилгаа, хамгааллыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойг албаны хүмүүс хэлсэн. Хотын ногоон байгууламжийг аврах төлөвлөгөөтэйгөөр шинэ “асран хамгаалагч” томилсон гэсэн үг. Одоо тэдний шидийг үзэх л үлдлээ...
2023-06-12
Иргэдийн бүлэг 311.8 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Хотын хэмжээнд өдөрт 2800-3000 тонн хог гардаг. Хогийн 30 хувийг шөнийн тээвэрлэлтэд шилжүүлээд байгаа бөгөөд цаашид үе шаттай нэмэгдүүлэх юм. Ингэснээр хог тээврийн машин түгжрэлд саатахгүй, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер иргэдийг амарч зугаалахдаа хог хаягдлаа ил задгай хаяхгүй, хогийн саванд хаяж хэвшихийг уриалав.
2023-06-09
Өвөлжилтийн бэлтгэл 30 хувьтай байна
Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дэд бүтэц, инженерийн хангамжийн 25 байгууллага 644, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 14, нийт 658 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Зургаадугаар сарын 9-ний байдлаар хэрэгжилт 30 хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-06-09
Бэлэн байдлын сургуулилалтад иргэд хайхрамжгүй хандлаа
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бүх нийтийн бэлэн байдлыг хангах дадлага сургуулилалтыг өчигдөр улс даяар 16.00 цагт зохион байгууллаа. Энэхүү үйл явдалд иргэд хэрхэн оролцож байгааг сурвалжлахаар Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дахь “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд очив. Учир нь тус худалдааны төвийн гаднах талбайг түр цугларах цэгээр тогтоосон юм.
2023-06-09
Авто замын засвар, арчлалтын компаниудыг нэгтгэх нь
Тэдгээр нь тус бүртээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй бөгөөд нэгтгэснээр нийт 38 тэрбумд хүрэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон. 20 компанийн ТУЗ болгонд 9-11 хүн ажиллаж, тогтмол цалин авч ирснийг тэрбээр хэлэв.
2023-06-08
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарна
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо /МХБИБҮХ/-ны дэргэдэх “Шинэ алхам” төвд ажиллалаа. Тэрбээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөлийн даргын хувьд эдгээр иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар бодит мэдээллийг авч, салбар зөвлөлийн бодлого, шийдвэрт тусгахаар ийнхүү цуврал уулзалтыг зохион байгуулж байгаа юм.
2023-06-08
Нийслэл дэх “Соёлын сэргэлт 2023” аяны хаврын хаалт боллоо
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, нийгмийн соён гэгээрлийг дэмжих, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Соёлын сэргэлт 2023” аяныг улсын хэмжээнд өрнүүлж буй. Уг аяны нийслэл дэх хаврын хаалтын арга хэмжээг Багахангай дүүрэгт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Багахангай дүүргийн ИТХ-ын дарга Ф.Мөнхгэрэл, тус дүүргийн Засаг дарга А.Сүхболд, Соёл, урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш нар оролцлов.
2023-06-07
“Пасспортгүй” барилга олон байна
Улаанбаатарыг ширэнгэн ой болтол барилга барьсан ч ахиад л энд тэнд, өчүүхэн жижиг зайд ч барилгын ажил аль хэзээний л оволзож байдагт бид дасжээ. Ямар нэгэн байдлаар зөвшөөрөл аван, бүтээн байгуулалтаа эхлүүлсэн ч наад захын шаардлага гэж болох “пасспорт”-гүй барилга нийслэлийн төв цэгээс хаашаа хаашаа таван км дотор гэхэд тун олон юм. Мэдээллээ байршуулсан, хашааныхаа стандарыг хангасан барилгын компани хайснаас хийгээгүйг нь эрвэл илүү хялбар аж.
2023-06-07